Дорноговийн бизнес эрхлэгч эмэгтэйчүүд бизнесээ өргөжүүлэх боломжуудтай танилцлаа

СУРТАЛЧИЛГАА
42 минутын өмнө
Сурталчилгаа
Зураг зураг

ХААН Банк бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн эдийн засаг дахь тэгш оролцоог хангах, өрсөлдөх чадавхыг сайжруулах, шаардлагатай мэдлэг мэдээллээр хангаж, санхүүжилтийн боломжуудыг танилцуулах зорилготой “Women in Business” арга хэмжээг 2026 оны 10-р сарын 15-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд хотод амжилттай зохион байгууллаа.

Дорноговь аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй 1700 гаруй бизнес эрхлэгчийн 40-өөд хувийг эмэгтэйчүүд бүрдүүлж байгаа бөгөөд ихэвчлэн бөөний болон жижиглэн худалдаа үйлчилгээ, боловсруулах үйлдвэр, барилга угсралт, эрүүл мэндийн салбарт ажиллаж буй юм.

“Women in Business” арга хэмжээний үеэр ХААН Банкны Орон нутгийн иргэдийн банкны захирал Р.Ичинноров банкны зүгээс эмэгтэй бизнес эрхлэгчдэд зориулсан онцлох бүтээгдэхүүн, үйлчилгээ болон бизнесээ ногооруулах боломжуудын талаар дэлгэрэнгүй танилцуулга хийсэн бол ХААН Банкны Жижиг дунд бизнесийн академийн менежер Э.Түвшинбаяр “Санхүүгийн бус түншлэлээр бизнесээ тэлэх боломж” сэдвээр илтгэл тавьснаас гадна уригдан ирсэн зочдын дунд “Эмэгтэй бизнес эрхлэгчдийн экосистемийг бүрдүүлэх нь” сэдэвт хэлэлцүүлэг өрнүүлж, бизнес эрхлэгчид туршлагаасаа хуваалцан, тулгамдаж буй асуудлуудын талаар санал солилцлоо. Зочдын хувьд бас нэг сонирхол татсан илтгэгч нь “Team Consultancy” ХХК-ийг үүсгэн байгуулагч Ц.Онон байв. Тэрээр “Эмэгтэй бизнес эрхлэгчдийг өсөлтөд хөтлөх нь” сэдвээр сонирхолтой илтгэл танилцуулж, оролцогчдод практик зөвлөгөө өгсөн юм.

Дорноговь аймагт зохион байгуулсан “Women in Business” арга хэмжээнд аймгийн төвийн бизнес эрхлэгчдээс гадна Замын-Үүд сумаас харилцагчид ирж, нийт 100 орчим хүн  оролцсон юм. Тус хөтөлбөрийг ХААН Банк 2021 оноос хойш тасралтгүй хэрэгжүүлж байгаа бөгөөд өнөөдрийг хүртэл салбар бүрийн манлайлагч, бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн төлөөлөл болсон 880 гаруй эмэгтэй бизнес эрхлэгчийг хамруулаад буй.

Монгол Улсын хүн амын 84 хувьд хүрч үйлчилдэг, 3 сая харилцагчтай үндэсний тэргүүлэгч банкны хувьд ХААН Банк үндэсний үйлдвэрлэгч, баялаг бүтээгч бизнес эрхлэгчид, тэр дундаа эмэгтэй бизнес эрхлэгчдийг бүх талаар дэмжин ажиллаж байна. Тухайлбал, 2025 онд олон улсын байгууллагаас нийт 530 сая ам.долларын урт хугацаат эх үүсвэр татан төвлөрүүлсний 37 орчим хувийг бичил болон ЖДҮ, тэр дундаа эмэгтэй бизнес эрхлэгчдийг дэмжихэд тусгайлан зарцуулжээ. Түүнчлэн жижиг дунд бизнес, эмэгтэй бизнес эрхлэгчид, ногоон болон ХАА-н кластеруудад чиглэсэн тусгай бүтээгдэхүүнүүд болон 200 сая төгрөг хүртэлх бизнесийн зээлийг цахимаар авах шийдэл нэвтрүүлсэн нь зах зээлийн хамрах хүрээг тэлээд байна.

ХААН Банкнаас эмэгтэй бизнес эрхлэгчдэд зориулсан 3 төрлийн зээлийн бүтээгдэхүүн, тухайлбал, Эмэгтэй бизнес эрхлэгчийг дэмжих эргэлтийн хөрөнгийн болох хөрөнгө оруулалтын зээл, мөн Европын сэргээн босголт, хөгжлийн банк (ЕСБХБ)-тай хамтран Эмэгтэй бизнес эрхлэгчдийн цахим шилжилтийг дэмжих зээлийн үйлчилгээ үзүүлж байна. Мөн Монголд анх удаа эмэгтэйчүүдэд зориулсан зээлийн эрхтэй тусгайлсан лояалти хөтөлбөр бүхий Гламур кредит карт  санал болгодог. Түүнчлэн Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжих хөтөлбөр, менежментийн цогц хөтөлбөрийг Жижиг дунд бизнесийн академи, орон даяар байрлах Бизнес төвүүдээрээ дамжуулан хэрэгжүүлдэг билээ.

Хамтын өсөлт төгөлдөр – ХААН Банк

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.