2026 оны төсвийн зардлыг ₮33.9 их наяд болгож, ₮2 их наядын алдагдалтай байхаар тооцсон тодотголыг эцэслэн баталлаа
10:41 2026/10/16
УИХ-ын чуулганы үдээс өмнөх хуралдаанаар 2026 оны төсвийн тодотголыг эцэслэн баталлаа.
Энэ удаагийн төсвийн тодотголоор нэгдсэн төсвийн орлогын хэмжээг 31.9 их наяд төгрөг болгож, татварын орлогыг нэг их наяд төгрөгөөр бууруулав. Тэгвэл энэхүү татварын орлогын алдагдлыг төрийн өмчит компаниудын ногдол ашгаас буюу нийтлэг татварын орлогыг нэг их наяд төгрөгөөр нөхөхөөр баталлаа.
Харин 2026 оны нэгдсэн төсвийн зардлыг 33.9 их наяд төгрөг байхаар баталж, өмнөх батлагдсан дүнгээс 971.5 тэрбум төгрөгөөр нэмлээ. Энэ дундаа төрийн албан хаагчдын цалинг 651 тэрбум төгрөг нэмж зарцуулахаар, хөдөө аж ахуй болон эрчим хүчний салбарт олгох татаасыг 480 тэрбум төгрөгөөр нэмж байгаа юм. Мөн төсвийн хөрөнгөөр барилга байгууламж, тоног төхөөрөмж авах зардлыг 160 тэрбум төгрөгөөр бууруулав.
Ийнхүү 2026 оны нэгдсэн төсвийн алдагдлыг хоёр их наяд төгрөг байхаар батлав. Төсвийн алдагдлын хоёр их наяд төгрөгийн 1.8 их наяд төгрөгийг Засгийн газрын үнэт цаасаар, 779.2 тэрбум төгрөгийг гадаадаас зээл авч нөхөхөөр эцэслэн баталлаа.
Мөн төсвийн ерөнхийлөн захирагч нарын төсөвт ямар өөчлөлт орсныг дараах зургуудаас харна уу.
10:15 2026/10/16
УИХ-ын намрын ээлжит чуулганы нэгдсэн хуралдаан Төрийн ордонд эхэллээ.
Өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Үндэсний баялгийн сангийн 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг эцэслэн батална.
ШУУД ҮЗЭХ:
10:41 2026/10/16
УИХ-ын чуулганы үдээс өмнөх хуралдаанаар 2026 оны төсвийн тодотголыг эцэслэн баталлаа.
Энэ удаагийн төсвийн тодотголоор нэгдсэн төсвийн орлогын хэмжээг 31.9 их наяд төгрөг болгож, татварын орлогыг нэг их наяд төгрөгөөр бууруулав. Тэгвэл энэхүү татварын орлогын алдагдлыг төрийн өмчит компаниудын ногдол ашгаас буюу нийтлэг татварын орлогыг нэг их наяд төгрөгөөр нөхөхөөр баталлаа.
Харин 2026 оны нэгдсэн төсвийн зардлыг 33.9 их наяд төгрөг байхаар баталж, өмнөх батлагдсан дүнгээс 971.5 тэрбум төгрөгөөр нэмлээ. Энэ дундаа төрийн албан хаагчдын цалинг 651 тэрбум төгрөг нэмж зарцуулахаар, хөдөө аж ахуй болон эрчим хүчний салбарт олгох татаасыг 480 тэрбум төгрөгөөр нэмж байгаа юм. Мөн төсвийн хөрөнгөөр барилга байгууламж, тоног төхөөрөмж авах зардлыг 160 тэрбум төгрөгөөр бууруулав.
Ийнхүү 2026 оны нэгдсэн төсвийн алдагдлыг хоёр их наяд төгрөг байхаар батлав. Төсвийн алдагдлын хоёр их наяд төгрөгийн 1.8 их наяд төгрөгийг Засгийн газрын үнэт цаасаар, 779.2 тэрбум төгрөгийг гадаадаас зээл авч нөхөхөөр эцэслэн баталлаа.
Мөн төсвийн ерөнхийлөн захирагч нарын төсөвт ямар өөчлөлт орсныг дараах зургуудаас харна уу.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

