Н.Наранбаатар: Амралтын өдрүүдэд өрхийн эмнэлгүүд 11:00-16:00 цаг хүртэл ажиллана

Д.Янжиндулам, ikon.mn
36 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Томуугийн идэвхжил нэмэгдэж байгаатай холбогдуулан аравдугаар сарын 17, 18, 24, 25-ны Бямба, Ням гарагт нийслэлийн 150 өрхийн эрүүл мэндийн төв болон дөрвөн тосгоны эрүүл мэндийн төв 11:00-16:00 цагийн хооронд ажиллахаар болжээ.

Энэ тухай НЭМГ-ын дарга Н.Наранбаатар "Нийслэлд томуугийн өвчлөлийн 60 хүртэлх хувийг 0-6 насны хүүхдүүд, хүндрэл, эмнэлэгт хэвтэлтийн 80-аас дээш хувийг энэ насныхан эзэлж байна.

Сүүлийн гурван жилийн дунджаар томуугийн дэгдэлтийн хамгийн оргил үе нь 11 дүгээр сарын 19-24-нд байсан. Энэ үед эмнэлгийн дуудлага 325 байснаа тав дахин буюу 1,592 орчим болж нэмэгдсэн юм. Энэ жил ч томуугийн дэгдэлт энэ үед явагдана. Иймд зорилтот бүлгийн 0-6 насны 29,315 хүүхдийг томуугийн эсрэг вакцинд хамруулна.

Ханиад томууны үед өрхийн эмнэлгээс үзүүлэх гэрийн эргэлтийг 60 хувьд хүргэхээр ажиллаж байна. Энэ хүрээнд нийслэлийн 150 өрхийн эрүүл мэндийн төв болон дөрвөн тосгоны эрүүл мэндийн төв аравдугаар сарын 17, 18, 24, 25-ны Бямба, Ням гарагт 11:00–16:00 цагийн хооронд ажиллана.

Тухайн оршин суугчийн харьяа өрхийн эмнэлгээс бага насны хүүхэдтэй айлууд руу утсаар ярина. Эцэг эх, асран хамгаалагч нар өрхийн эрүүл мэндийн төв дээр очиж хүүхдээ томуугийн эсрэг вакцинд хамруулаарай. Хэрэв эмнэлэг дээр очих боломжгүй бол өрхийн эмнэлгийн эмч, сувилагч нарын явуулын баг гэрт нь очиж, хүүхдэд вакцин тарьж өгнө" гэж мэдээллээ.

Нийслэлийн хэмжээнд томуугийн эсрэг вакцинжуулалт 90 гаруй хувьд хүрчээ.