ҮСХ: Том малын зүй бус хорогдол өнгөрсөн оны мөн үеэс 82.7 хувиар нэмэгдлээ
iKon.MN
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав
Мал аж ахуйн салбарын статистик мэдээллийг Үндэсний Статистикийн Хороо (ҮСХ)-ноос дараах байдлаар танилцуулав.
Улсын хэмжээнд 2025 оны эцэст тоологдсон төллөх насны 25.3 сая хээлтэгч малын 19.4 сая нь энэ оны эхний есөн сард төллөсөн байна.
- Эм хонины 8.9 сая буюу 80.4 хувь
- Эм ямааны 7.6 сая буюу 75.9 хувь
- Ингэний 88.2 мянга буюу 45.5 хувь
- Үнээний 1.6 сая буюу 72.5 хувь
- Гүүний 1.2 сая буюу 67.3 хувь нь төллөжээ.
Гарсан төлийн 98.7 хувь буюу 19.2 сая төл мал бойжиж байна.
Бойжуулсан төл өнгөрсөн оны мөн үеэс 1.9 саяар буюу 8.9 хувиар буурсан.
Том малын зүй бус хорогдол 2026 оны эхний есөн сарын байдлаар улсын хэмжээнд 392.8 мянга болж, өнгөрсөн оны мөн үеэс 164.2 мянга буюу 82.7 хувиар нэмэгдлээ.
Хорогдсон малын
- 150 мянга нь ямаа
- 134 мянга нь хонь
- 46.3 мянга нь үхэр
- 31.8 мянга нь адуу
- 532 толгой нь тэмээ байна.
Анхааруулга
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

