“Миний дэлгүүр” ХХК “Чанарын манлайлал” шагнал хүртлээ
Энэхүү шагнал нь байгууллагын чанарын менежментийн тогтолцоо, стандартын хэрэгжилт, хэрэглэгчдэд бий болгож буй үнэ цэн, үйл ажиллагааны үр дүн, инновац, тасралтгүй сайжруулалт болон тогтвортой хөгжилд оруулж буй хувь нэмрийг үнэлдэг нэр хүндтэй шагнал юм.
“Миний дэлгүүр” ХХК нь хэрэглэгч бүрд өдөр бүр хямд үнэ, хүртээмжтэй байршил, найдвартай хангамж, чанартай бүтээгдэхүүн, түргэн шуурхай үйлчилгээг хүргэх зорилгоо чанарын менежментийн тогтолцоотой уялдуулан хэрэгжүүлж ирсэн.
“Миний Дэлгүүр” ХХК нь ISO 9001:2015 чанарын менежментийн тогтолцоог стратеги төлөвлөлт, бизнес процесс, дотоод аудит, гүйцэтгэлийн удирдлага, ажилтны хөгжил, хэрэглэгчийн сэтгэл ханамж болон дижитал шилжилттэй уялдуулан хөгжүүлж байна.
Энэхүү амжилт нь чанарын соёлыг байгууллагын өдөр тутмын үйл ажиллагаанд төлөвшүүлэх, стандартчилсан процесс нэвтрүүлэх, өгөгдөлд суурилсан шийдвэр гаргалтыг дэмжих, хэрэглэгчийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн үйлчилгээгээ тасралтгүй сайжруулах чиглэлээр хэрэгжүүлж буй ажлын бодит үр дүн юм.
Шагнал хүртсэн нь зөвхөн удирдлага, чанарын багийн бус, өдөр бүр хэрэглэгчдэд үйлчилдэг салбар дэлгүүрийн ажилтнууд, агуулах, түгээлтийн хамт олон, дэмжих алба нэгжүүд, ханган нийлүүлэгчид, үйлдвэрлэгч түншүүдийн хамтын хүчин чармайлтын үнэлэмж билээ.
Цаашид “Миний дэлгүүр” ХХК нь хэрэглэгчийн итгэл, бүтээгдэхүүн үйлчилгээний чанар, хүнсний аюулгүй байдал, ажилтны хөгжил, тогтвортой нийлүүлэлтийн сүлжээ болон тасралтгүй сайжруулалтад анхааран, Монголын худалдаа, үйлчилгээний салбарт чанарын шинэ жишиг тогтоон ажиллахыг зорьж байна.
Биднийг сонгон үйлчлүүлдэг эрхэм хэрэглэгчид, хамтран ажилладаг түншүүд, өдөр бүр чанарыг бүтээж буй нийт хамт олондоо гүн талархал илэрхийлье.
“Миний дэлгүүр” ХХК
Түмэн олныхоо өдөр тутмын амьдралыг баяжуулна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

