Б.Намсрай, Б.Отгонбаатар нар энэ сарын 29-нд тулалдана

Э.Тэмүүлэн, iKon.mn
55 минутын өмнө
IKON.MN
Зураг зураг

Дэлхийн хамгийн том холимог тулааны холбоо UFC-д тулалдах эрх авахын төлөө залуу тулаанчид хүч үздэг "Road to UFC"-гийн тавдугаар улирал үргэлжилж буй.

Тавдугаар сарын 29-нд буюу энэ Баасан гарагт Макаогийн ''Галакси Арена"-д болох тэмцээнээр манай улсын хоёр тулаанч өрсөлдөх юм.

Өмнөх улирлын шигшээд шалгарсан Б.Намсрай БНХАУ-ын тамирчин Иен Шуайтай тулна. Б.Намсрайгийн тулаан тодорхой шалтгааны улмаас нэг бус удаа хойшилсон билээ. Тэр Австралийн Аарон Таутай тулалдах хуваарьтай байсан ч өрсөлдөгч нь жиндээ орж чадаагүй. Тиймээс түүнд хагас шигшээд ялагдсан Иен Шуайд дахин боломж олгосон байна.

Харин MGL1 холбооны аварга Б.Отгонбаатар ''Road to UFC"-гийн эхний шатанд Японы тамирчин Такаяа Сүзүкитай өрсөлдөх аж.