ОБЕГ: Цэнгэлдэх хотхонд гарсан галын тархалтыг 17:10 цагт зогсоосон. Бүрэн унтраахаар ажиллаж байна
17:26 2026/05/27
17:10 цагт галын тархалтыг зогсоосон бөгөөд бүрэн унтраахаар ажиллаж байгаа юм байна.
17:02 2026/05/27
Нийслэлийн ХУД-ийн 15-р хороо, Цэнгэлдэх хотхоны тоот давхраас утаа гарч байна гэсэн дуудлага өнөөдөр (2026.05.27) 16:02 цагт ирсэн талаар Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
Дуудлагын дагуу тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр анги, Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар анги, нийслэлийн Аврах ангийн алба хаагчид ажиллаж байгаа юм байна.
42 метрийн өндөрт хүрэх гал унтраах машин байгаа гэв.
17:26 2026/05/27
17:10 цагт галын тархалтыг зогсоосон бөгөөд бүрэн унтраахаар ажиллаж байгаа юм байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
