Монгол Бөхийн Өргөөнд "Ирээдүйн аваргууд" хүүхдийн барилдаан болно

Э.Тэмүүлэн, iKon.mn
59 минутын өмнө
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Монгол үндэсний бөхийн өв соёл, уламжлалыг түгээн дэлгэрүүлэх зорилгоор өсвөрийн дунд ''Ирээдүйн аваргууд" бөхийн барилдаан зохион байгуулдаг уламжлалтай. 

Жил бүрийн хүүхдийн баярыг тохиолдуулдаг тус барилдааны бүртгэлийг Монголын Хүүхдийн Ордны 105 тоотод энэ сарын 29-нөөс 31-нийг дуустал зохион байгуулах аж.

Тэмцээнд

  •  5–6 нас 2020 /оноос хойш төрсөн/
  •  7–8 нас 2018 /оноос хойш төрсөн/
  • 9–10 нас 2016 /оноос хойш төрсөн/
  • 11–12 нас 2014 /оноос хойш төрсөн/
  • 13–14 нас 2012 /оноос хойш төрсөн/
  • 15–16 нас 2010 /оноос хойш төрсөн/ өсвөрийн хүүхдүүд оролцох боломжтой.