ECOFLOW цахилгаан хураагуур PC mall -д худалдаалагдаж эхэллээ

СУРТАЛЧИЛГАА
1 цаг 6 минутын өмнө
Сурталчилгаа
Зураг зураг

Сүүлийн жилүүдэд зөөврийн цахилгаан хураагуурын зах зээлд технологи, аюулгүй байдал, ухаалаг шийдлээрээ дэлхийд танигдсан брэнд бол яахын аргагүй EcoFlow юм. Анх 2017 онд DJI компанийн инженерүүдийн багийн үүсгэн байгуулсан брэнд бөгөөд зөөврийн эрчим хүчний салбарт инновац, ухаалаг технологийг нэвтрүүлэх зорилготойгоор хөгжиж эхэлсэн. Тус брэнд богино хугацаанд дэлхийн 100 гаруй оронд хэрэглэгчтэй болж, аялал, гэрийн нөөц тэжээл болон тогтвортой эрчим хүчний шийдлээрээ олон улсын зах зээлд хүчтэй байр суурийг эзэлжээ. EcoFlow нь “Power a New World” уриан дор илүү ухаалаг, байгальд ээлтэй эрчим хүчний хэрэглээг түгээсээр байна.

Зөөврийн цахилгаан хураагууруудын хувьд аялал зугаалга, кемпинг, оффис, гэрийн нөөц тэжээл, онцгой нөхцөл байдлын хэрэглээнд зориулсан бүтээгдэхүүнүүдээрээ хэрэглэгчдийн итгэлийг хүлээсэн тус брэнд нь өндөр хүчин чадал, хурдан цэнэглэлт, ухаалаг удирдлагыг нэг дор шингээдгээрээ онцлог.

2026 оны 5 сараас PC mall цахим технологи цахилгаан барааны их дэлгүүр нь ECOFLOW брэндийг Монголдоо албан ёсны эрхтэйгээр худалдаалах эрхтэй болсон ба одоогоор шинэ үеийн DELTA 3 2000 Air болон DELTA 3 Classic загваруудыг салбаруудаа худалдаалж байна.

Хөнгөн атлаа хүчирхэг — EcoFlow DELTA 3 2000 Air

EcoFlow DELTA 3 2000 Air нь 1920Wh багтаамжтай мөртлөө ердөө 17.8 кг жинтэйгээрээ ангилалдаа хамгийн авсаархан, зөөвөрлөхөд хялбар бүтээгдэхүүнүүдийн нэг юм. EcoFlow-ийн өндөр нягтаршилтай батарейн технологийн ачаар 2000Wh ангиллын төхөөрөмжөөс 43% хүртэл жижиг хэмжээтэй болсон нь аялал, автомашин, кемпингийн хэрэглээнд онцгой давуу тал болдог.

зураг
 

Мөн:

  • 1000W тогтмол гаралт
  • X-Boost технологиор 1500W хүртэлх төхөөрөмж ажиллуулах боломж
  • 2 цагийн дотор бүрэн цэнэглэх хурдан цэнэглэлт
  • Solar, AC, автомашин зэрэг олон төрлийн цэнэглэлт
  • LiFePO₄ батерей ашигласнаар илүү урт хугацаанд аюулгүй ажиллах боломжтой.

зэрэг нь энэхүү бүтээгдэхүүнийг зөвхөн аялалд бус, гэрийн нөөц цахилгаан болгон ашиглах боломжтой болгож байна.

EcoFlow-ийн аюулгүй байдлын инженерчлэл ч мөн онцгой. 6000V lightning surge хамгаалалт, халалт болон хэт ачааллын хамгаалалт, чийг болон доргилтод тэсвэртэй бүтэц нь хэрэглэгчдэд илүү найдвартай хэрэглээг санал болгодог.

 

Өдөр тутмын хэрэглээнд төгс сонголт — EcoFlow DELTA 3 Classic

EcoFlow DELTA 3 Classic нь илүү практик, өндөр гаралт шаарддаг хэрэглэгчдэд зориулсан загвар юм. 1024Wh багтаамжтай бөгөөд 1800W тасралтгүй гаралттай, жин нь ердөө 12кг учир аялал зугаалгад төгс тохирно.

зураг
 

Энэхүү загварын онцлог:

  • 0–80% хүртэл 45 минутанд хурдан цэнэглэнэ
  • 10ms UPS функцтэй тул тог тасрах үед төхөөрөмж автоматаар шилжин ажиллана
  • Storm Guard технологиор цаг агаарын эрсдэлийг урьдчилан мэдэрч автоматаар цэнэглэх боломжтой
  • 3600W surge output бүхий өндөр эхлэх чадал

гэдгээрээ гэр, оффисын нөөц тэжээл болгон ашиглахад ч төгс тохирно.

EcoFlow-ийн DELTA 3 цуврал нь зөвхөн зөөврийн power station биш, харин ухаалаг эрчим хүчний экосистем гэдгийг эдгээр шийдлүүд тод харуулж байна.

Мөн аялал зугаалгын үеэр бидний хамгийн өргөн хэрэглэдэг бүтээгдэхүүнүүдийг хэр удаан цэнэглэх боломжтой гэдгийг харцгаая.

зураг
 

Энэхүү 2 загвар нь PC mall -н бүх салбар дэлгүүрээр худалдаалагдаж байгаа бөгөөд хэрэглэгч та бүхнийг дэлгүүрт хүрэлцэн ирж өөрийн биеэр туршиж үзэхийг хүсэж байна.

Мөн тус бүтээгдэхүүнүүдийг төлбөрийн уян хатан нөхцөл болох Storepay, Pocket ашиглан хуваан төлөх болон Хэрэглээний лизингээр дамжуулан УРЬДЧИЛГААГҮЙ лизингээр шийдүүлэн авах боломжтой.

зураг
 

🏪Онлайн лизингийн хүсэлт илгээх: https://bit.ly/HLeasing

🏪Онлайн дэлгүүр үзэх: https://pc-mall.mn/t/computer/Portablepowerstation

📞Худалдааны зөвлөхтэй холбогдох: 7575-3535, 8072-0600, 8007-6831, 6006-9697, 8616-9669, 8511-3837, 9441-9467, 9923-7220, 8580-7917, 9902-4535, 9596-9198, 9494-0506, 9904-0093, 9904-2026, 9493-5299, 8999-6663

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.