Б.Батцэцэг сайд Б.Хурц генералд Алтан гэрэгэ гардуулжээ
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг өчигдөр /2026.07.10/ өөрийн сошиал хаягтаа хошууч генерал Б.Хурцад Алтан гэрэгэ гардуулсан тухайгаа бичжээ.
Тэрбээр "Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2018 оны 12 дугаар сарын 31-ны өдрийн 177 дугаар зарлигаар хошууч генерал Б.Хурцад Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд цол олгосны учир Алтан гэрэгэ гардуулав.
Эх орныхоо тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдлыг хамгаалах үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж, төрийн тусгай албанд олон жил ажилласан эрхэм генералд чин сэтгэлээсээ баяр хүргэж, цаашдын ажил үйлсэд нь өндөр амжилт, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе" гэжээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
