Хоёрын даваанд улсын цолтой 18 бөх өвдөг шороодлоо

Э.Тэмүүлэн, iKon.mn
0 минутын өмнө
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Үндэсний их баяр наадмын хоёр даваа үргэлжилж байна. Энэ жилийн баяр наадмаар улсын цолтой 134 бөх зодоглосон. Тэднээс нэгийн даваанд улсын цолтой зургаан бөх өвдөг шороодсон билээ.

Тэгвэл хоёрын даваанд улсын заан Д.Амгаланбаатар сумын заан Ж.Буянхишигт, улсын харцага Л.Пүрэвжав сумын заан Б.Бат-Эрдэнэд, улсын харцага Ж.Амартүвшин аймгийн начин Т.Түмэнжаргалд, харцага Б.Одгэрэл аймгийн начин С.Жавхланд тус тус өвдөг шороодов.

Хоёрын даваанд гарч барилдсан 128 улсын цолтноос 18 бөх өвдөг шороодлоо.

Нэгийн даваанд унасан цолтнууд

  • улсын харцага Г.Батбаяр,
  • улсын начин Ц.Анхбаяр, 
  • улсын начин Б.Суманчулуун, 
  • улсын начин С.Даваасамбуу,
  • улсын начин Б.Баатарцол,
  • улсын начин Х.Цогтгэрэл нар өвдөг шороодсон байна.

Хоёрын даваанд бүдэрсэн цолтнууд

  • улсын заан Д.Амгаланбаатар,
  • улсын харцага Л.Пүрэвжав,
  • улсын харцага Ж.Амартүвшин,
  • улсын харцага Б.Одгэрэл,
  • улсын харцага Б.Цэдэнсодном,
  • улсын харцага О.Наранбаатар,
  • улсын начин Н.Бүрэнбаатар,
  • улсын начин И.Ёндонсамбуу,
  • улсын начин Ц.Лхагвасүрэн,
  • улсын начин Н.Мустафа,
  • улсын начин Б.Бадамдорж,
  • улсын начин Л.Гантулга,
  • улсын начин Ч.Баянмөнх,
  • улсын начин Б.Амарзаяа,
  • улсын начин А.Алтанхуяг,
  • улсын начин М.Бат-Отгон,
  • улсын начин Ц.Нямдорж,
  • улсын начин Ж.Дагва-Очир нар өвдөг шороодов.