Их насны морины уралдааныг цаг агаараас шалтгаалан дахин хойшлуулав

Э.Тэмүүлэн, iKon.mn
0 минутын өмнө
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Тулгар төрийн 2235, Их Монгол Улсын 820, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115, Ардын хувьсгалын 105 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүрээнд зохион байгуулагдах их насны морины уралдаан өнөөдөр 16:00 цагаас эхлэхээр товлогдсон.

Гэхдээ Хүй долоод дахин бороо орсон тул хоёр цагаар хойшлуулж, 18:00 цагаас уралдуулахаар болсон байна.

Энэ жилийн баяр наадмаар уралдах хурдан морьдыг анх удаа AI буюу хиймэл оюуны төхөөрөмжөөр сэрвээний өндрийг хэмжиж буй. Одоогоор 260 гаруй морь уралдахаас 100 гаруйг морины сэрвээний өндрийг үзэх дутуу байгаа аж.