Төв цэнгэлдэх орчмоор өнөөдөр 17:00 цагийн үед усархаг бороо орно

М.Батчимэг, ikon.mn
1 минутын өмнө
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Хүй 7 худаг орчмоор 16:30 цаг, Төв цэнгэлдэх орчмоор 17:00 цагийн үед усархаг бороо орох талаар цаг уурын байгууллагаас мэдээллээ. 

Наадамчин олон, иргэд та бүхэн цаг агаарын өөрчлөлтийг анхаарч, шаардлагатай тохиолдолд борооны цув, шүхэр, усны гутал зэрэг хэрэглэлээ бэлдэн, аюулгүй байдлаа ханган баяр наадамдаа оролцохыг зөвлөв.

зураг