ИНФОГРАФИК: Аймгуудын наадамд түрүүлж, үзүүрлэсэн бөхчүүд

Н.Эрхбаяр, iKon.mn
3 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Тулгар төрийн 2235, Их Монгол Улс байгуулагдсаны 820, үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115, Ардын хувьсгалын 105 жилийн ойн аймгуудын баяр наадам өнгөрсөн өдрүүдэд зохион байгуулагдлаа. 

Одоогийн байдлаар 14 аймгийн баяр наадам амжилттай зохион байгуулагдаж, түрүүлж үзүүрлэсэн бөхөө тодруулжээ. Энэ жилийн хувьд 11 аймгийн наадамд түрүүлсэн бөхчүүд цолоо ахиулж, аймгийн арслан болжээ. Мөн найман бөх үзүүрлэж, аймгийн заан цолын болзол хангасан байна. 

Дархан-Уул аймгийн наадамд барилдсан Дархан-Уул аймгийн Хонгор сумын харьяат, 16 настай залуу бөх Расол Омар үзүүрлэж, аймгийн заан цолын болзол хангажээ.

зураг
 

Аймгуудын наадамд түрүүлж, үзүүрлэсэн бөхчүүдийн мэдээлэлтэй танилцана уу.