Франц, Испани ХАГАС ШИГШЭЭД таарлаа

Э.Тэмүүлэн, iKon.mn
0 минутын өмнө
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Reuters агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Хөлбөмбөгийн Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээн (ДАШТ)-ий хагас шигшээд өрсөлдөх багууд тодорч эхэллээ.

Сүүлийн хоёр ДАШТ-д дараалан шигшээд шалгараад буй Францын баг дахин хагас шигшээд шалгарав. Тэд Африк тивийн төлөөлөл Марокког 2:0-ээр буулган авснаар найм дахь удаагаа хагас шигшээд тунаж үлдэв. Францчууд хоёр удаа аваргалж, хоёр удаа мөнгө, хоёр удаа хүрэл медаль нэг удаа дөрөвдүгээр байр эзэлж байв.

Мэргэн буучдын жагсаалтыг тэргүүлж буй К.Мбаппе энэ тоглолтод нэг гоол, нэг гоолын дамжуулалт өгснөөр энэ ДАШТ-д найман гоол, нийт 20 гоолтой боллоо.

Гэхдээ Мбаппе шагайгаа гэмтээснээр сүүлийн 15 минутад сэлгээнд суусан байна.

зураг
 
Гэрэл зургийг Reuters агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Тэгвэл өнөөдөр Испани, Бельгийн шигшээ баг Лос-Анжелес хотод өрсөлдөв. Эхний хагасын 30 дахь минутад Фабин Руис гоол оруулсан бол үүнээс 11 минутын дараа Бельгийн Шарль Де Кетеларе тооны харьцааг тэнцүүлсэн. Бельгийн шигшээ багийн хаалгач Тибо Куртуа гэмтлийн улмаас сэлгээнд суусан юм. Түүнийг орлож талбайд гарсан Сенне Ламменсийн 88 дахь минутад гаргасан алдааг Микель Мерино овжин ашиглаж, хожлын гоол оруулснаар хагас шигшээд гурав дахь удаагаа шалгарлаа.

Испани, Францын тулаан долдугаар сарын 15-ны Лхагва гарагт 03:00 цагт болно.