ШҮДЛЭН: Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын уяач Элдэв-Очирын Ариунболдын халзан үрээ түрүүллээ

Н.Эрхбаяр, iKon.mn
47 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Тулгар төрийн 2235, Их Монгол Улс байгуулагдсаны 820, үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115, Ардын хувьсгалын 105 жилийн ойн Үндэсний их баяр наадмын Шүдлэн насны морьд бариандаа орж ирлээ.

Шүдлэн насны морьдын уралдаанд 

Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын уяач Элдэв-Очирын Ариунболдын халзан үрээ түрүү магнайд хурдалж наадамчин олноо баясгалаа. 

Өмнөговь аймгийн Даланзадгад сумын уяач Эрхэмбаатарын Өлзийдэлгэрийн зээрд аман хүзүүд хурдаллаа.

Өмнөговь аймгийн Булган сумын уяач Намдагийн Хүрлээгийн халзан үрээ айргийн гуравт,

Увс аймгийн Зүүнхангай сумын уяач Цагааны Зулхүү зээрд үрээ айргийн дөрөвт,

Булган аймгийн Булган сумын уяач Батцогтын Өвгөнхүүгийн зээрд үрээ айргийн тавд барианд орж ирлээ.

зураг