Улаанбаатараас Хүй долоон худагийг чиглэсэн хөдөлгөөн хэвийн үргэлжилж байгааг мэдэгдлээ
Тээврийн цагдаагийн албанаас Улаанбаатар-Хүй долоон худаг чиглэлийн авто замын нөхцөл байдлын талаар танилцууллаа.
Цагдаагийн байгууллагаас өгсөн мэдээллээр өнөөдрийн /2026.07.11/10:00 цагийн байдлаар Улаанбаатараас баруун аймгуудыг чиглэсэн хөдөлгөөн ачаалалтай байсныг зохицуулалт хийж хэвийн болгосон бөгөөд Хүй долоон худаг руу чиглэсэн хөдөлгөөн хэвийн үргэлжилж байна гэв.
Мөн ядарсан, нойрмоглосон, согтууруулах төрлийн ундаа хэрэглэсэн үедээ жолоо барихгүй, замын хөдөлгөөнд оролцохдоо хүлээцтэй, соёлтой хандахыг Тээврийн цагдаагийн албанаас нийт жолооч нартаа анхаарууллаа.
ВИДЕО ҮЗЭХ:
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
