Сонгомол дунд насанд Хэнтий аймгийн Дадал сумын уяач Б.Оргилын хар бор морь түрүүллээ

Н.Эрхбаяр, iKon.mn
11 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Тулгар төрийн 2235, Их Монгол Улс байгуулагдсаны 820, үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115, Ардын хувьсгалын 105 жилийн ойн Үндэсний их баяр наадмын Сонгомол дунд насны морьд бариандаа орж ирлээ.

Нийт 113 Сонгомол дунд насны морьд бүртгүүлснээс 102 морь гараанд гарч уралдсан байна.

Сонгомол дунд насны морьдын уралдаанд

Хэнтий аймгийн Дадал сумын уяач Бат-Өлзийн Оргилын хар бор морь түрүү магнайд хурдалж наадамчин олныг баясгалаа.

Аман хүзүүнд Дундговь аймгийн Дэрэн сумын аймгийн алдарт уяач Сосорбурамын Одгэрэлийн хээр морь хурдаллаа.

Айргийн гуравт Өвөрхангай аймгийн Өлзийт сумын уяач Занабазарын Ханбилэгийн хээр морь, 

Айргийн дөрөвт Говь-Алтай аймгийн Халиун сумын уяач Гантөмөрийн Жавхлантөгсийн хүрэн морь,

Айргийн тавд Төв аймгийн Баянцогт сумын уяач Эрдэнэцогтын Түмэн-Өлзийн зээрд морь тус тус барианд орж ирлээ.

зураг