Дүүрэн Фүүд ХХК HACCP хүнсний аюулгүй байдлын гэрчилгээгээ гардан авлаа
Дүүрэн Фүүд ХХК хүнсний аюулгүй байдлын олон улсын шаардлагад нийцсэн HACCP баталгаажуулалтын гэрчилгээгээ албан ёсоор гардан авлаа.
Тус компани нь 2025 оны 5 дугаар сараас эхлэн HACCP тогтолцоог нэвтрүүлэх, баталгаажуулах ажлыг хоёр үе шаттайгаар хэрэгжүүлсэн бөгөөд энэ хугацаанд үйлдвэрлэлийн үйл ажиллагаа, чанарын хяналт, эрүүл ахуйн орчин, ажилтнуудын мэдлэг чадварыг сайжруулах чиглэлээр олон талт ажлуудыг зохион байгуулсан байна.
Баталгаажуулалтын ажлын хүрээнд нийт 280 гаруй баримт бичгийг шинэчлэн сайжруулж, үйлдвэрийн урсгал, цэвэрлэгээ, ариутгал, эрүүл ахуйн нөхцөл, ажлын байрны зохион байгуулалтад бодит сайжруулалтуудыг хийжээ. Мөн ажилтнууд хүнсний аюулгүй байдлын мэдлэг, дадал, чадамжаа нэмэгдүүлж, өдөр тутмын үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд стандартыг мөрдөн ажиллах соёлыг төлөвшүүлсэн нь онцлох үр дүн боллоо.
HACCP тогтолцоог амжилттай нэвтрүүлснээр Дүүрэн Фүүд ХХК хэрэглэгчдэдээ илүү баталгаатай, найдвартай, эрүүл ахуйн шаардлага хангасан бүтээгдэхүүн хүргэх боломжоо нэмэгдүүлж байна. Түүнчлэн энэхүү баталгаажуулалт нь хэрэглэгчийн сэтгэл ханамжийг дээшлүүлэх, хууль эрх зүйн шаардлагын нийцлийг хангах, цаашлаад бүтээгдэхүүнээ олон улсын зах зээлд экспортлох боломжийг бүрдүүлэх чухал алхам болж байна.
Компанийн зүгээс энэхүү амжилтыг зөвхөн нэгж алба хэлтсийн бус, нийт хамт олны хамтын ажиллагаа, хичээл зүтгэл, тасралтгүй сайжруулалтын үр дүн гэдгийг онцолж байна.
Дүүрэн Фүүд ХХК цаашид ч хүнсний аюулгүй байдал, чанар, хэрэглэгчийн итгэлийг эрхэмлэн, олон улсын стандартад нийцсэн жишиг үйлдвэрлэлийг хөгжүүлэх зорилгоо үргэлжлүүлэн хэрэгжүүлэхээр ажиллаж байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
