Маргааш Баян-Өлгий, Ховд, Говь-Алтайн нутаг, Увсын өмнөд хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч ширүүснэ

М.Батчимэг, ikon.mn
6 минутын өмнө
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Маргааш өдөр Баян-Өлгий, Ховд, Говь-Алтайн нутаг, Увсын өмнөд хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч ширүүсэхийг цаг уурын байгууллагаас мэдээллээ. 

Энэ сарын 11-нд нутгийн баруун хагаст, 12-нд төвийн аймгуудын нутаг, говийн аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 13-нд нутгийн зүүн хагаст нойтон цас, цас орж, цасан шуурга шуурч, нутгийн өмнөд хэсгээр хүчтэй салхи, шороон шуурга шуурах юм байна.

Үзэгдэх орчин хязгаарлагдаж, зам даваа гүвээнд халтиргаа гулгаа, мөстөлт үүсэж, ихэнх нутгаар 10-20 градусаар эрс хүйтрэхийг онцгойлон анхаарууллаа.