Хоёр жилийн өмнө барьж эхэлсэн Жаргалантын амны үерийн далангийн ажлын явц 80 хувьд хүрчээ

Д.Янжиндулам, ikon.mn
3 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Хан-Уул дүүргийн 8, 21 дүгээр хороонд байрлах Жаргалантын аманд үерийн хамгаалалтын далан, суваг барьж буй.

Албаны эх сурвалжийн мэдээлснээр өнөөдрийн байдлаар 1.8 километр метр урт, угсармал төмөр бетон хавтан доторлогоотой үерийн хамгаалалтын суваг угсралтын ажил 80 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байгаа аж.

Уг ажлыг улсын төсвийн хөрөнгөөр “Геодези, Усны барилга байгууламжийн газар” ОНӨААТҮГ гүйцэтгэж байгаа билээ.

Үерийн хамгаалалтын далан, сувагтай болсноор Жаргалантын ам орчмын үерийн эрсдэл буурна гэж тооцоолжээ.

Борооны улиралд Жаргалантын амны уулнаас их хэмжээний үер бууж 300 ортой төрөх эмнэлэг, Архивын ерөнхий газар, “Буянт-Ухаа 2” хорооллын барилгууд үерт автах эрсдэл үүссэний улмаас үерийн хамгаалалтын даланг барьж эхэлсэн байна.

Тус амны үерийн даланг 2024 онд барьж эхэлсэн бөгөөд эхний 800 метр даланг тухайн ондоо ашиглалтад оруулжээ.