Хан-Уул дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэр Жаргалантын амны үерийн хамгаалалтын байгууламжийн угсралтын ажлыг энэ онд дуусгана гэж ГУББГ-аас мэдээллээ.
Уг байршилд нийт 1,668 метр урт үерийн хамгаалалтын далан барих юм. Үүнээс өнөөдрийн байдлаар 1,230 метр даланг барьж дуусгасан бол үлдсэн 498 метр даланг энэ онд барьж дуусгахаар төлөвлөжээ. Тус байгууламж нь хоёр сувагтай байна.
Тус амны үерийн даланг 2024 онд барьж эхэлж, эхний 800 метр даланг тус ондоо ашиглалтад оруулжээ.
Өнгөрсөн жилүүдэд Жаргалантын амны уулнаас их хэмжээний үер бууж, Эх, нярай, эмэгтэйчүүдийн үндэсний төв, Архивын ерөнхий газар, “Буянт-Ухаа 2” хорооллын барилгууд үерт автах эрсдэл үүсэж, үерийн хамгаалалтын даланг барьж эхэлсэн байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!