Туркийн сургуульд хоёр өдрийн дотор гарсан хоёр дахь зэвсэгт халдлагын үеэр есөн хүн амиа алджээ

Т.Давааням, ikon.mn
0 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Турк улсын өмнөд хэсэгт оршдог ерөнхий боловсролын сургуульд өчигдөр зэвсэгт халдлага гарсны улмаас найман сурагч, нэг багш алагдаж, хэд хэдэн хүн шархадсан тухай тус улсын дотоод хэргийн сайд Мустафа Чифчи мэдээлжээ.

Кахраманмараш мужийн Айсер Чалик сургуульд гарсан энэ халдлагын үеэр 13 хүн шархадсаны зургаагийнх нь биеийн байдал хүнд байгааг сайд бас мэдэгдэлдээ дурдсан байна.

Албаны эх сурвалжуудын өгүүлснээр амиа алдагсдын дотор халдлагыг үйлдсэн 14 настай хүүхэд байгаа гэнэ.

Үүнээс нэг хоногийн өмнө Туркийн өмнөд бүсийн өөр нэг ахлах сургуулийн байранд хуучин сурагч гал нээж, 16 хүнийг шархдуулсныхаа дараа амиа хорлосон юм.

зураг
 

Өчигдрийн халдлагын шалтгаан одоогоор тодорхойгүй байна.

Туркийн хэвлэлүүдийн мэдээлснээр халдлага үйлдсэн сурагч биедээ таван буу, долоон сумны дайзтай явсан бөгөөд хичээлийн хоёр танхимд гал нээжээ.

Орон нутгийн захирагч Мукеррен Унлуэр сурагчийн ашигласан зэр зэвсэг цагдаагийн ажилтан аавынх нь өмч байсныг тогтоосноо мэдээлсэн байна.

Халдлага үйлдэгчийн аавыг цагдаа нар саатуулсан тухай хэвлэлүүд мэдээлжээ.

Туркийн ерөнхийлөгч Рэжэп Тайип Эрдоган хохирсон хүүхдүүд, багш нар, тэдгээрийн гэр бүлийнхэнд түргэн эдгэрэхийг хүсэж байгаагаа сошиал хуудсаараа мэдэгдсэн байна.

 

Эх сурвалж: BBC