2026 оны эхний улиралд Монгол Улсад 12,818 хүүхэд мэндэлжээ
2026 оны эхний улиралд улсын хэмжээнд 12,818 хүүхэд төрсөн бөгөөд энэ тоог өмнөх оны үетэй харьцуулахад 4.9 хувиар буурсан болохыг Үндэсний Статистикийн Хороо(ҮСХ)-ноос мэдээлэв.
Өмнөх оны эхний улиралд 13,482 хүүхэд мэндэлж байсан байна.
2020 оноос төрөлтийн түвшин харьцангуй буурч одоогийн байдлаар нэг эмэгтэйн төрүүлэх хүүхдийн тоо 2.1 орчим байгаа нь цаашид хүн амын өсөлт ярихад хүндрэлтэй байгаа судлаачид хэлж буй. Иймээс гэр бүлийг дэмжих бодлого цогц байх, залуусын амьдралд тохиолдож байгаа эрсдэлийг даван туулахад төр дэмжлэг үзүүлэх механизмыг шийдэж өгөх хэрэгтэйг сануулж байгаа юм.
Мөн 2026 оны эхний улиралд улсын хэмжээнд нас баралт 4,516 бүртгэгджээ. Энэ нь өмнөх жилийн мөн үеэс 6.5 хувиар нэмэгдсэн гэсэн үг юм.
График, амьд төрсөн хүүхэд, нас баралт, жил бүрийн эхний улирлын байдлаар
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

