ҮЙЛ ЯВДАЛ: “Хотула” апликейшнтай холбоотой асуудлаар ХЭҮК-оос мэдээлэл өгнө
Төрийн ордонд
10:00 цагт УИХ-ын хаврын ээлжит чуулган хуралдана.
11:00 цагт Ардчилсан намын 4:11 мэдээллийн цагаар Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч С.Баярцогт оролцож намын үйл ажиллагааны талаар мэдээлнэ.
ХЭҮК-ын хурлын танхимд
11:00 цагт Ардчилсан намын цахим бүртгэл, “Таван богд Нура” ХХК-ийн эрт илрүүлэх эмнэлгийн үйлчилгээний систем, “Хотула” апликейшнтай холбоотой асуудлаар мэдээлэл өгнө.
"Чингис хааны музей"-д
11:00 цагт "Miss Mongolia international awards-2026" наадмын хэвлэлийн хурал болно.
“Үндэсний мэдээллийн төв”-д
11:30 цагт Цаг хугацааны хэлхээ ТББ-аас Оросын ард түмэнд туслах хандивын аяны талаар мэдээлэл өгнө.
12:00 цагт "Туулын хурдны зам" төслийн үйл ажиллагаа эхлүүлсэн нутаг дэвсгэр нь "Улсын онц чухал объект"-той давхцаж байгаа төдийгүй манай улсын "Үндэсний аюулгүй байдал"-д нөлөөлөхөөр ноцтой байдал үүсэж болзошгүй талаар мэдээлэл хийнэ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

