"63 дугаар сургуулийн өргөтгөлийн барилга угсралтын ажил 60 хувьтай байна"
Хан-Уул дүүргийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ерөнхий боловсролын 63 дугаар сургуулийн өргөтгөлийн барилга угсралтын ажил 60 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байгааг НЗДТГ-ын хэвлэлийн хэлтсээс мэдээлэв.
Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжиж буй тус барилга нь тэнхлэгээрээ 18х42м, 60х18м, 30х21м, 4.5х30 метрийн хэмжээтэй, зоорьгүй хоёр давхар, дөрвөн блок бүхий 5,204.0 м.кв барилга байна.
Өнөөдрийн байдлаар барилгын каркас угсралтын ажил дуусаж, өрөг угсралт болон гадна металл фасад, дээврийн ажил, дотор инженерийн шугам сүлжээний ажил хийгдэж байгаа аж.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
