ҮЙЛ ЯВДАЛ: “Tourism week-2026” үндэсний чуулган үргэлжилж байна
Улаанбаатар зочид буудалд
09:00 цагт “TOURISM WEEK-2026” үндэсний чуулган "Аялал жуулчлалын академи"-аар үргэлжилж байна.
Тусгаар тогтнолын ордонд
12:30 цагт Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Жамбын Батмөнх мэндэлсний 100 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдаж буй “Ардчиллын өглөө” хүндэтгэлийн арга хэмжээ болно.
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх
15:00 цагт Хөгжлийн банкны гэх тодотголтой нэр бүхий 42 хүн, гурван хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан шийдвэрлэж байгаа Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг үргэлжлүүлэн явуулж, шийдвэрийг танилцуулна.
Чингис хаан музейд
17:00 цагт Итали улсад тавдугаар сарын 9-ний өдрөөс арваннэгдүгээр сарын 22-ныг хүртэл зохион байгуулагдах 61 дэх удаагийн “Венецийн олон улсын дүрслэх урлагийн Биенналь”-д манай улсыг төлөөлөн оролцох уран бүтээлчдийн багийг танилцуулах хэвлэлийг хурал болно.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
