Ж.Эрдэнэбаяр: 700 залуу цугларч Жамбын Батмөнх агсны түүхэн гавьяа, ардчилалд оруулсан хувь нэмрийг дурсана
Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Жамбын Батмөнхийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх тухай хэвлэлийн бага хурлыг Тусгаар тогтнолын ордонд өнөөдөр зарлалаа.
Жамбын Батмөнх агсны 100 жилийн ой маргааш тохиох гэж байгаатай холбогдуулан МАН болон түүний дэргэдэх "SDY Mongolia" байгууллага хамтран “Ардчиллын өглөө” аяныг эхлүүлэх талаараа мэдээлэв.
СДМЗХ-ны Удирдах зөвлөлийн гишүүн Ж.Эрдэнэбаяр "Жамбын Батмөнх агсны намтар буюу хүүхэд ахуй нас, гэр бүл, Сайд нарын зөвлөлийн дарга байсан, цаашлаад Ардын Их Хурлын тэргүүлэгч байсан үеийнх нь зургуудаар цоморлог үүсгэж, дижитал, цахим үзэсгэлэнг дэлгэнэ.
Өнөөдрөөс эхлэн гуравдугаар сарын 16-ныг хүртэл Тусгаар тогтнолын ордны нэг давхарт энэ галерей бүх хүнд нээлттэй.
МАН болон "SDY Mongolia" 100 жилийн ойгоор яагаад ийм аяныг зохион байгуулж байгаа зорилгыг тайлбарлая.
Хурал цуглаан, баяр гэхээс илүүтэй түүхээ эргэн санаж, үнэн зөвөөр нь дурсаж, түүхийг залуусынхаа ойлгодог хэлбэрээр тайлбарлах зорилгоор “Ардчиллын өглөө” хэмээх аяныг эхлүүлээд байна.
Ж.Батмөнх агсны бидэнд хийж өгсөн, үлдээсэн өв, гавьяа, түүхэнд байгуулсан шийдвэрүүдийг тайлбарлаж, ойлгуулъя хэмээн зорьж байгаа" гэлээ.
Үргэлжлүүлэн "Ардчиллын өглөө аяны хүрээнд бид бүхэн дараах нэгдсэн арга хэмжээг зохион байгуулна.
Маргааш өглөө 11:00 цагт Жамбын Батмөнх агсны хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлснээр “Ардчиллын өглөө” аян маань албан ёсоор эхэлж байгаа. Үүний дараа 12:00 цагт дижитал галерейн нээлтийг эхлүүлнэ.
Үргэлжлээд Тусгаар тогтнолын ордны их танхимд “Ардчиллын өглөө” залуусын нэгдсэн арга хэмжээ болно. 700 залуу цугларч Жамбын Батмөнх агсны түүхэн гавьяа, ардчилалд оруулсан түүний хувь нэмэр юу байсныг санан дурсана.
Түүхээ үнэн зөвөөр нь эргэн дурсъя, саная, суралцъя, үнэ цэнийг нь ойлгож мэдэрцгээе" гэв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!


