“Херо энтертайнмент групп” ХХК-ийн захирал Б.Баатарыг "Үндэсний эв нэгдлийг бусниулсан" гэх үндэслэлээр тагнуулын байгууллага шалгаж эхэлжээ

А.Ням-Өлзий, iKon.mn
2 минутын өмнө
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

“Херо энтертайнмент групп” ХХК-ийн захирал Б.Баатарыг тагнуулын байгууллагаас шалгаж эхэлжээ. 

Түүнийг Эрүүгийн хуулийн 19.9.1 буюу тус хуулийн Үндэсний аюулгүй байдлын эсрэг гэмт хэргийн бүлэгт багтах Үндэсний эв нэгдлийг бусниулах гэмт хэрэгт холбогдуулан шалгаж байгаа гэх мэдээлэл байна.

Эрүүгийн хуулийн 19.9.1 дэх зүйлийг дэлгэрүүлбэл:

"19.9 дүгээр зүйл.Үндэсний эв нэгдлийг бусниулах

1.Хүмүүсийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, шашны номлол, үзэл бодлоор дайсагнуулах, эвдрэлцүүлэх, салан тусгаарлахыг ухуулсан, уриалсан, ялгаварлан гадуурхсан, хүчирхийлсэн, эрхийг нь хязгаарласан, давуу байдал тогтоосон үйлдлийг зохион байгуулсан бол таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ" хэмээн заажээ. 

Ташрамд дурдахад, дээрх зүйл ангид хамаарах гэмт хэргийг харьяаллын дагуу тагнуулын байгууллага шалгадаг байна.