Энэ сарын 11-нд нутгийн баруун хагаст, 12-нд нутгийн зүүн хагаст цасаар шуурч, ихэнх нутгаар хүйтэрнэ

М.Батчимэг, ikon.mn
10 минутын өмнө
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Гуравдугаар сарын 11-нд нутгийн баруун хагаст, 12-нд нутгийн зүүн хагаст цас орж, хүчтэй цасан болон шороон шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтрэхийг цаг уурын байгууллагаас онцгойлон анхаарууллаа. 

2026 оны 03 дугаар сарын 09-18-ныг хүртэлх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв: 

Хур тунадас:

  • 09, 10-нд Монгол-Алтайн уулархаг нутгаар,
  • 11-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр,
  • 12-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр,
  • 13-нд төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар,
  • 14-нд Халх голын сав газар,
  • 16-нд Алтайн уулархаг нутгаар,
  • 17-нд баруун аймгуудын нутгийн зарим газраар бороо, нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна.

Салхи:

  • Ихэнх хугацаанд ихэнх нутгаар секундэд 5-10 метр,
  • 10-нд Алтайн салбар уулсаар,
  • 11-нд баруун аймгуудын ихэнх нутгаар,
  • 12-нд төв, говь, зүүн аймгуудын нутгаар,
  • 13-нд тал, хээрийн нутгаар,
  • 16-нд Алтайн уулархаг нутгаар секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метрийг давж ширүүсэж, нутгийн өмнөд хэсгээр хүчтэй шороон шуурга шуурна.

Агаарын температур:

  • 9, 10-нд ихэнх нутгаар,
  • 11-нд нутгийн зүүн хагаст дулаарч Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, голын хөндийгөөр шөнөдөө -18...-23 градус, өдөртөө -8...-13 градус,
  • Алтай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хараа, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө -13...-18 градус, өдөртөө -1...-6 градус хүйтэн,
  • Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +1...+6 градус хүйтэн, өдөртөө +15...+20 градус дулаан,
  • говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө +2...-3 градус хүйтэн, өдөртөө +11...+16 градус дулаан,
  • бусад нутгаар шөнөдөө -3...-8 градус хүйтэн, өдөртөө +5...+10 градус дулаан байна.
  • 11-нд баруун аймгуудын нутгаар,
  • 12, 13-нд ихэнх нутгаар хүйтэрч Увс нуурын болон Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, голын хөндийгөөр шөнөдөө -33...-38 градус, өдөртөө -16...-21 градус,
  • Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө -25...-30 градус, өдөртөө -11...-16 градус,
  • Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -7...-12 градус, өдөртөө +1...-4 градус,
  • говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө шөнөдөө -14...-19 градус, өдөртөө -1...-6 градус,
  • бусад нутгаар шөнөдөө -19...-24 градус, өдөртөө -5...-10 градус хүйтэн байна.
Улаанбаатар хот орчмын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

Хур тунадас: 12-нд цас орж, цасан шуурга шуурна. Бусад хугацаанд цас орохгүй.

Салхи: Ихэнх хугацаанд секундэд 3-8 метр, 12-нд баруун өмнөөс хойш эргэж секундэд 12-14 метр хүрч, шороон шуурга шуурна.

Агаарын температур: 09-11-ний хооронд өдөртөө дулаарч шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -9...-14 градус, бусад хэсгээр -3...-8 градус хүйтэн, өдөртөө +5...+10 градус дулаан байна. 12-13-нд хүйтэрч шөнөдөө -19...-24 градус, өдөртөө -4...-9 градус хүйтэн байна.