"Энэ оны өвлийн улиралд найдвартай аюулгүй, шинэ технологийг нийтийн тээврийн үйлчилгээнд нэвтрүүлнэ"

Д.Янжиндулам, ikon.mn
13 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газар болон Франц улсын “Пома” группийн хооронд дүүжин замын тээвэр төслийн нэмэлт гэрээг байгуулжээ. Ингэснээр монгол инженер, мэргэжилтнүүдийг олон улсын стандартын дагуу сургаж бэлтгэх, системийн аюулгүй, найдвартай ажиллагааг хангах, ашиглалтын явцад шаардлагатай техникийн дэмжлэг, сэлбэг хэрэгслийг тасралтгүй нийлүүлэхээр болж байгаа аж.

Дүүжин замын тээвэр ашиглалтад орсноос хойш гурван жилийн хугацаанд “Пома” группийн хамт олон ашиглалт, засвар үйлчилгээг бүрэн хариуцаж, сэлбэг хэрэгслээр хангаж, аюулгүй байдалд зөвлөн туслах үйлчилгээг үзүүлэх юм байна.

Уг тээвэр хэзээ ашиглалтад орох талаар “Пома” группийн Олон улсын төслүүдийн үйл ажиллагаа, ашиглалт хариуцсан захирал Силвайн Дубай “Энэ оны сүүлээр буюу 2026 оны өвлийн улиралд Улаанбаатар хотын нийт иргэн дүүжин тээврээр зорчиж эхэлнэ. Хамгийн найдвартай аюулгүй, шинэ технологийг нийтийн тээврийн үйлчилгээнд нэвтрүүлнэ” хэмээв. 

Яармагаас Хархорин зах хүртэл явах дүүжин замын тээвэр нь 4.2 км урттай, хоёр зогсоолтой, 6.45-42 метрийн өндөртэй, 19 тулгуур баганатай байна.