Өмнөд Солонгосын прокурорын газар цуврал алуурчин эмэгтэйн гэрэл зургийг нийтэлжээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
34 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Өчигдөр буюу Даваа гарагт Сөүл хотын Хойд Тойргийн Прокурорын Газар гэмт хэрэгтний мэдээллийг ил болгох асуудлыг хариуцдаг тусгай хорооны зөвшөөрлийн дагуу цуврал аллага үйлдсэн эмэгтэйн гэрэл зургийг нийтэлжээ.

Ким Со Ён гэх 20 настай энэ эмэгтэй уух ундыг нь хордуулах замаар хоёр эрэгтэйн амийг хөнөөсөн хэрэгт буруутгагдсан юм байна.

Тэрбээр өнгөрсөн оны арванхоёрдугаар сараас энэ оны хоёрдугаар сар хүртэл хугацаанд гурван эрэгтэйн уух зүйлд бензодиазепин хэмээх сэтгэл гутралын эм найруулж өгсний улмаас хоёр нь амиа алджээ.

Хохирогчдын нэг нь эмчлүүлснийхээ дараа эдгэрсэн юм байна.

Ким дээрх хүмүүсийг хордуулснаа хүлээсэн ч энэ нь “тэднийг үхэлд хүргэнэ гэдгийг мэдээгүй” гэж цагдаад мэдүүлжээ.

Өнгөрсөн сард хоёр дахь хохирогчийн цогцос олдсоны дараа түүнийг цагдаа нар баривчилсан юм байна.

Мөрдөгчид эрүүл мэндийн тусгай сорилоор Кимийг шалгаад нийгмээс айх сэтгэцийн эмгэгтэй болохыг нь тогтоожээ. Тиймээс түүнийг санаатай хүний амь хөнөөсөн гэж үзээд хэргийг прокурорт шилжүүлсэн юм байна.

 

Эх сурвалж: Yonhap News