Ерөнхий сайд Г.Занданшатар Нэмэгдсэн Өртгийн Албан Татвар(НӨАТ)-ын 2 хувийг 5 хувь болгох талаар цахим хуудсаараа дамжуулан өнөөдөр амлалт өглөө.
Тэрбээр "Би УИХ-ын даргаар ажиллаж байх хугацаандаа 2023 оны аравдугаар сард НӨАТ-ын буцаан олголтыг таван хувь болгох санал гаргаж байсан.
Зургаан хоногийн дотор petition.parliament.mn сайт дээр 105 мянган хүн дэмжсэн. Тухайн үеийн улс төр, эдийн засгийн нөхцөл байдлаас шалтгаалаад энэ санаачилгаа хэрэгжүүлж чадаагүй.
Харин одоо Ерөнхий сайдын хувиар энэ санаачилгыг дахин гаргаж, НӨАТ-ын буцаан олголтыг таван хувь болгохоор ажиллаж байна. Энэ бол манай Засгийн газрын татварын цогц реформын нэг хэсэг" гэв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!