Цонжин кибер боардинг сургуулийн төгсөгчдийн авсан тэтгэлэг ₮30 тэрбумд хүрлээ!

СУРТАЛЧИЛГАА
4 минутын өмнө
Сурталчилгаа
Зураг зураг

Сүүлийн 3 жилийн хугацаанд нийт 3 удаагийн 12-р ангийн төгсөгчдийг бэлтгэн гаргасан бөгөөд төгсөгч бүр олон улсын түвшний шалгуур хангасан үзүүлэлттэй төгсөж байна.

Төгсөгчид бүгд IELTS, DUOLINGO шалгалтын оноотой бөгөөд IELTS-ийн дундаж оноо 7.5 хүрсэн нь гадаадын их сургуулийн тэтгэлэгт тэнцэх суурь шаардлага болох 6.5-аас давсан үзүүлэлт юм. Мөн АНУ-ын их сургуулийн элсэлтийн шалгалт болох SAT-ийн дундаж оноо 1200 байгаа нь Монгол Улсын ЭЕШ-тай дүйцүүлбэл 750+ онооны түвшинд тооцогддог.

📍 Цонжин болдогийн морьтой хөшөөний дэргэд
📞 7282 6060

Хэлний хувьд сурагчид англи хэлээс гадна хятад хэл дээр HSK 1–6 түвшний сертификаттай төгсдөг. Үүний зэрэгцээ программчлалын чиглэлээр Meta, Harvard зэрэг олон улсын сертификат эзэмшиж, өөрсдийн бүтээсэн дизайн, төслүүд бүхий portfolio-той төгсөж байгаа нь тэднийг зөвхөн онолын мэдлэгтэй биш, бодит ур чадвартай болгож байна.

Эдгээр амжилтууд нь боардинг сургуулийн эрчимжүүлсэн, бүтэн өдрийн хөтөлбөртэй шууд холбоотой. Сурагчид утасны хамаарал багатай, анхаарал сарних зүйлсгүй орчинд, өглөөнөөс орой хүртэл төлөвлөгдсөн хөтөлбөрийн дагуу хичээллэж, давтлага, хөгжүүлэх үйл ажиллагааг тогтмол хийдэг. Ингэснээр суралцах цаг, чанар, төвлөрөл эрс нэмэгдэж, богино хугацаанд илүү өндөр үр дүнд хүрэх боломж бүрддэг.

Тэтгэлэг авах бэлтгэлийг ахлах ангиас системтэйгээр эхлүүлдэг бөгөөд тэтгэлэг авах зорилго тавьсан бүх сурагчид бодит үр дүнд хүрсэн нь онцлог юм. Сурагч бүрд сонгосон мэргэжил, зорилтот улсдаа тохируулан 9 хүртэлх их сургуулийн жагсаалт гаргаж, тухайн сурагчид хамгийн өндөр магадлалтай, стратегийн зөв сонголтыг хийдэг.

Материал бүрдүүлэлт, шалгалтын оноо авах, эссэ бичих, өргөдөл илгээх, ярилцлагад бэлтгэх зэрэг бүх үе шатанд гадаад харилцааны мэргэжлийн баг хамтран ажилладаг бөгөөд энэхүү үйлчилгээ нь сургалтын төлбөрт багтсан байдаг.

Энэхүү системтэй бэлтгэлийн үр дүнд төгсөгчид дэлхийн топ сургуулиудад тэтгэлэгтэйгээр элсэн суралцах амжилтуудыг гаргасан. 

ТЭТГЭЛЭГ АВСАН ГАДААДЫН ИХ СУРГУУЛИУДЫН ЛИСТ:

🇺🇸 АНУ

  • Augustana University
  • DePaul University
  • Drexel University
  • Drake University
  • Elmhurst University
  • Indiana Wesleyan University
  • Kent State University
  • Missouri University of Science and Technology
  • New Jersey Institute of Technology
  • Penn State University
  • St. John’s University
  • University of Hartford
  • University of Missouri
  • University of South Alabama
  • University of South Dakota

🇨🇦 КАНАД

  • University of Toronto
  • University of Guelph

🇭🇰 ХОНГ КОНГ

  • HKUST
  • Hong Kong Baptist University
  • Hong Kong University
  • Lingnan University
  • PolyU

🇯🇵 ЯПОН

  • APU (Ritsumeikan Asia Pacific University)

🇨🇳 ХЯТАД

  • NYU Shanghai
  • East China University of Science and Technology (ECUST)
  • Shanghai University of Political Science

🇰🇷 СОЛОНГОС

  • SNU (Seoul National University)
  • Yonsei University

🇹🇼 ТАЙВАН

  • Yuan Ze University

🇪🇺 ЕВРОП

  • American University of Paris (France)
  • NABA (Italy)
  • Obuda University (Hungary)
  • University of Pecs (Hungary)

Нийт төгсөгчдийн авсан тэтгэлгийн хэмжээ нийлээд 30 гаруй тэрбум төгрөгт хүрсэн нь энэхүү боловсролын систем бодит үр дүн авчирч байгааг харуулж байна.

Тус сургууль нь Цонжин болдогийн морьтой хөшөөний дэргэд байрлах бөгөөд хотын төвөөс зайдуу ч хүүхдийн суралцах, амьдрах, хөгжихөд бүрэн тохирсон цогц кампус орчинтой гэдгээрээ онцлог юм.

Энд зөвхөн Улаанбаатар хотоос бус, орон нутаг болон олон улсаас сурагчид хүрэлцэн ирж суралцдаг. Хотын сурагчдын хувьд ажлын 5 өдөр дотуур байранд байрлан суралцаж, амралтын өдрүүдээр сургуулийн автобусаар хот руу буцан, ням гарагт эргэн ирдэг зохион байгуулалттай.

Сургалтын хөтөлбөр нь улсын стандарт дээр суурилсан боловч илүү өргөтгөсөн бүтэцтэй. Хүүхдийн өдөр тутмын амьдрал сэрэх цагаас эхлээд унтах хүртэл төлөвлөгдсөн, зохион байгуулалттай явагддаг тул хичээлийн хоцрогдол үүсэхгүй, даалгавраа гүйцэтгэх, давтлага хийх бүрэн боломжтой.

Мөн тус сургуулийн хамгийн том давуу тал нь бүх үйлчилгээ, хөтөлбөрийг нэг төлбөрт багтаасан цогц систем юм. Нэгдсэн төлбөрт англи хэл, хятад хэл, программчлал, график дизайн, математик гэсэн 5 гүнзгийрүүлсэн хичээл, 30 гаруй төрлийн секц дугуйлан, VR танхим, Tablet Room, аюулгүй орчин, дотуур байр, хоол, олон улсын шалгалтын бэлтгэл, гадаадын их дээд сургуульд бэлтгэх хөтөлбөр, усанд сэлэлтийн мэргэжлийн багш, эмч, сэтгэлзүйч, гадаад харилцааны багийн дэмжлэг хүртэл багтсан байдаг.

Боардинг сургуулийн элсэлт нь энгийн сургуулиас ялгаатай. 7–8 сард шууд бүртгүүлэх биш, харин сэтгэлзүйн бэлтгэл, түвшин тогтоох шалгалт, хоцрогдол тодорхойлох, орчинд дасан зохицох бэлтгэл зэрэг шат дараалсан процесс явагддаг. Иймээс яг одоо бүртгүүлснээр хүүхэд 9-р сард бүрэн бэлэн суралцах боломж бүрдэнэ.

📍 Цонжин болдогийн морьтой хөшөөний дэргэд
📞 7282 6060

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.