ЖАГСААЛ: Эрчим хүчний үнийг нэмэхгүй бол ажил хаялт эхлүүлнэ гэж мэдэгдэв

Н.Эрхбаяр, iKon.mn
2026 оны 4 сарын 17
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Эрчим хүчний салбарын ажилчид цалингаа нэмүүлэх асуудлаар Төрийн ордны гадна хоёр дахь өдрөө жагсаал зохион байгуулж байна. 

Тус жагсаалд ДЦС-4, ДЦС-3, Дархан, Сэлэнгэ, Налайх, Ховд дахь цахилгаан станцын ажилд ирж оролцож байгаа аж. 

Энэ талаар "ДЦС-4" ТӨХК-ийн үйлдвэрчний эвлэлийн дарга Д.Ган-Эрдэнэ дэлгэрэнгүй мэдээлэл өгөв.

Тэрбээр "Эрчим хүчний салбарын хэлэлцээр байгуулагдах гээд аль нэгдүгээр сараас эхэлсэн. Энэ хэлэлцээрт ажилчдын цалин хөлсийг 30-аас дээш хувиар нэмэгдүүлэхийг Үйлдвэрчний эвлэлийн зүгээс шаардсан. Гэвч тодорхой саналын зөрүү гарсны улмаас нэмэх боломжгүй гэдэг зүйлд тулж ирсэн.

Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу талууд зуучлалын шатанд тухайн асуудлыг шийдвэрлэж чадаагүй бол ажил хаялт зарлах эрхтэй гэсний дагуу ажилт хаялт руу орох шинж рүү явж байна. 

ДЦС-4-ийн ажилчид ажил хаялтыг дэмжиж байгаа мянга гаруй хүн гарын үсгээ зураад өгчихсөн. Урьдчилан сануулахын тулд жагсаал цуглааны хэлбэрийг ашиглаж байгаа юм. Эрчим хүчний сайдтай уулзаад ямар нэгэн шийдэлд хүрээгүй. Асуудлаа тавиад хэлэлцээрийн шат ийм түвшинд хүрээд зогссон, процессын дагуу ажил хаях эрх нээгдсэн, яаралтай шийдэж өг гэхэд "Гарц гаргалгаа хайя, боломж нь хэцүү байна" гэдэг зүйлийг ярьсан. 

Өнгөрсөн жил ДЦС-4-ийн зуух зогсоод бид тогны хязгаарлалтад орсон. Нэг киловатт цахилгаан эрчим хүчийг 285 төгрөгөөр үйлдвэрлээд 279 төгрөгөөр зарж байгаа. Нэг ккал дулааныг 64 төгрөгөөр үйлдвэрлээд 35 төгрөгөөр зардаг. 

Эрчим хүчний үнэ тарифаа нэмэхгүй бол ажилчид эрүүл аюулгүй орчин ажиллах ёстой гэсэн зарчим алдагдаж байна. Хэзээ мөдгүй үйлдвэрийн осол болоод ажилтны амь нас эрствэл яах вэ" гэв.

ФОТО:

Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг