Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/08/01-НД НИЙТЛЭГДСЭН

Энэтхэгийн төрийн өмчит компаниуд Оросын газрын тосыг худалдаж авахаа зогсоожээ

Т.Давааням, ikon.mn
2025 оны 8 сарын 1
iKon.MN
Зураг зураг

Энэтхэгийн төрийн өмчит боловсруулах үйлдвэрүүд өнгөрсөн долоо хоногт ОХУ-аас түүхий газрын тос огт худалдаж аваагүй тухай салбарын эх сурвалжууд Пүрэв гарагт мэдээлжээ.

Тэдгээрийн дунд Энэтхэгийн газрын тос боловсруулах хамгийн том үйлдвэр Indian Oil Corporation (IOC) байгаа юм байна.

IOC нь Энэтхэгийн 20 боловсруулах үйлдвэрийн 10-ыг эзэмшдэг бөгөөд жилийн нийт хүчин чадал нь 60 сая тонн юм.

Үүнээс гадна Hindustan Petrolium, Bharat Petrolium, Mangalore Refinery and Petrochemicals зэрэг бусад том үйлдвэрүүд бас Оросын газрын тосыг худалдаж авахаа түр зогсоожээ.

Тэдгээр компаниудын удирдлагууд одоо Оросын орон зайг нөхөхийн тулд Ойрх Дорнод, Баруун Африкийн олборлогчдоос худалдан авалтаа нэмэгдүүлэхээр ажиллаж байгааг эх сурвалж мэдээлсэн байна.

Украины дайн эхэлсний дараа Оросын хямд үнэтэй газрын тосны хамгийн том худалдан авагч болсон Энэтхэг улсын хувьд энэ нь томоохон өөрчлөлт юм.

Тус улс Өрнөдийн хоригийг үл хайхран газрын тос худалдан авч байсан нь Европын алдсан зах зээлээ орлуулах боломжийг Москвад олгож байлаа.

Одоо Энэтхэгийн Reliance Industries, Nayara Energy зэрэг хувийн хэвшлийн боловсруулах үйлдвэрүүд Оросын худалдан авагч хэвээр үлдэж байна.

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп заасан хугацаанд дайнаа зогсоохгүй бол ОХУ-ын худалдааны түншүүдийн бараа бүтээгдэхүүнд 100 хувийн импортын татвар ногдуулахаа анхааруулаад байгаа.

Түүний анхааруулга Энэтхэгийн эрх баригчдад голлон чиглэж байгаа юм. Трампын өгсөн хугацаа наймдугаар сарын 8-ны өдөр дуусахаар байна.

 

Эх сурвалж: Reuters