ҮЙЛ ЯВДАЛ: Хүний Эрхийн Үндэсний Комиссоос цаг үеийн асуудлаар мэдээлнэ
Зам, Тээврийн Хөгжлийн Яам (ЗТХЯ)-нд
10:00 цагт Ойрхи Дорнодод үүсээд буй дайны нөхцөл байдлаас Монгол Улсынхаа 91 иргэнийг амжилттай авчирсан МИАТ компанийн 23 хүний бүрэлдэхүүнтэй тусгай нислэгийн багийг Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан хүлээн авч уулзана.
Шангри-Ла
10:00 цагт Монголын үндэсний Олимпын хорооны IX чуулган болно.
Хот байгуулалт, барилга орон сууцжуулалтын яамны байрны гадна
11:30 цагт “Зэс эрдэнийн хувь” компанийн жинхэнэ хувьцаа эзэмшигчид мэдээлэл хийнэ.
Хүний Эрхийн Үндэсний Комисс (ХЭҮК)-т
11:00 цагт Цахим орчинд хүүхдүүд нэгнийхээ бие махбодод халдах, доромжлох, заналхийлэх, хүчирхийлэл үйлдэж байгаа бичлэг цацагдах, бусдын зураг, бичлэгийг нийгмийн сүлжээнд байрлуулах зэрэг асуудал гарч байгаатай холбоотой ХЭҮК-оос мэдээлэл хийнэ.
Төрийн ордны III давхарт
11:00 цагт Ардчилсан Намаас "4:11 мэдээллийн цаг" хэвлэлийн бага хурлыг зохион байгуулна.
Ардчилсан Намын төв байранд
14:00 цагт Ардчилсан Намын төв байгууллагын сонгуулийг зохион байгуулах дэд хорооноос дотоод сонгуультай холбоотой цаг үеийн асуудлаар мэдээлнэ.
Гадаад Харилцааны Яам (ГХЯ)-нд
НҮБ-ын Ерөнхий Ассемблейн 78 дугаар чуулганы Бүгд хуралдаанаар 2026 оныг “Хүнс, хөдөө аж ахуйн салбарын эмэгтэйчүүдийн олон улсын жил” болгон зарласантай холбогдуулан уг олон улсын жилийг угтах арга хэмжээ ГХЯ, ХХААХҮЯ болон НҮБ-ын Хүнс, хөдөө аж байгууллагатай хамтран зохион байгуулна.
Энэхүү арга хэмжээнд холбогдох яамд, Улаанбаатар дахь ЭСЯ-ын төлөөлөл, олон улсын байгууллагын зарим төлөөлөл, ТББ, орон нутгийн төрийн байгууллагын монголын малчид, ногоочдыг хамруулсан 120 гаруй зочид оролцоно.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
