“Оюутолгой” ХХК татварын акт болох 1.5 их наяд төгрөгийг Төрийн санд шилжүүлжээ

Редакцын бус нийтлэл
0 минутын өмнө
Редакцын бус нийтлэл
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Ерөнхий сайд Г.Занданшатар Даваа гарагт “Рио Тинто” компанийн Зэсийн группийн захирал Кэйти Жаксон тэргүүтэй удирдлагын багийг нь хүлээн авч уулзаж, хөрөнгө оруулагчдын тавьж байгаа саналуудын талаар Монгол Улсын Засгийн газрын байр суурийг илэрхийлж, тодорхой шаардлагууд тавьсан.

Ерөнхий сайдын зарчмын байр суурь, хатуу шаардлага үр дүнд хүрч, “Рио Тинто” буулт хийж эхэлжээ.

Тухайлбал, Мягмар гарагт “Оюу толгой” ХХК татварт төлөх ёстой, акт тавигдсан мөнгө болох 1 их наяд 570 тэрбум төгрөгийг Төрийн сангийн дансанд шилжүүлсэн байна. Өчигдөр болсон Засгийн газрын ээлжит хуралдаанаар Оюутолгойн хэлэлцээртэй холбоотой асуудлыг мөн ярилцаж, ажлын хэсгийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулжээ.

Цаашид Сангийн сайд Б.Жавхлангаар ахлуулсан ажлын хэсэг “Оюу толгой” төслийн зээлийн хүүг 11 хувь байгааг хоёр дахин бууруулах, менежментийн төлбөрийг зардал дээрээс нь биш орлого, үр дүнгээс нь авах зарчмын өөрчлөлт оруулах зэрэг асуудлаар хэлэлцээ хийх юм.

 

Эх сурвалж: “Өнөөдөр” сонин