Б.Баттүшиг МҮОХ-ны тэргүүнээр улиран сонгогдлоо

Э.Тэмүүлэн, iKon.mn
2 цаг 6 минутын өмнө
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Өнөөдөр Монголын Үндэсний Олимпын Хороо (МҮОХ)-ны IX чуулган Шангри-Ла зочид буудлын хурлын танхимд болж байна.

Чуулганаар МҮОХ-ны тэргүүнээр Олон Улсын Олимпын Хороо (ОУОХ)-ны гишүүн Б.Баттүшиг ганцаараа нэр дэвшсэн бол дэд ерөнхийлөгчид зургаа, Гүйцэтгэх зөвлөлийн гишүүнд 19 хүн өрсөлдөхөөр хүсэлтээ өгсөн билээ.

Тэгвэл Б.Баттүшигийг нийт гишүүдийн 96.7 хувь нь дэмжсэнээр МҮОХ-ны Ерөнхийлөгчөөр улиран сонгогдлоо.

Б.Баттүшиг нь 1986 оны долдугаар сарын 23-нд төрсөн. Тэрбээр 2015 оноос Монголын Бадминтоны холбооны тэргүүн, 2017 онд Олон Улсын Бадминтоны холбооны зөвлөлийн гишүүн, тэр жилээ МҮОХ-ны тэргүүн дэд Ерөнхийлөгчөөр сонгогджээ.

МҮОХ-ны тэргүүн асан Д.Загдсүрэнг эрүүл мэндийн шалтгаанаар албаа хүлээлгэн өгөхөд тэр түр орлогчоор ажиллаж байв. 

2020 оноос Олон Улсын Олимпын Хороо (ОУОХ)-ны гишүүнээр сонгогдсон.

Улмаар 2022 оны гуравдугаар сард нийт гишүүдийн 93 хувийн саналаар МҮОХ-ны 14 дэх Ерөнхийлөгч болсон түүхтэй.

 МҮОХ-ны Ерөнхийлөгч нар

  • ЭЛДЭВ-ОЧИРЫН ДАРЬСҮРЭН (1956 оны 2 сараас 8 сард, үүсгэн байгуулагч анхны ерөнхийлөгч)
  • ЖАМЪЯНГИЙН ЛХАГВАСҮРЭН (1956-1959)
  • ДОВЧИНГИЙН ЯДАМСҮРЭН (1959-1966)
  • НАМЖИЛЫН НОРОЛХОО (1966-1975)
  • ШАГДАРЖАВЫН МАГВАН (1975-1981)
  • ГОМБЫН ДАМДИН (1981-1984)
  • ДАВААГИЙН ДАШДОВДОН (1984-1988)
  • ГАЛСАНГИЙН ДАШЗЭВЭГ (1988-1990)
  • СОСОРБАРАМЫН БОЛД (1991)
  • САМДАНДОРЖИЙН ЖАМЦ (1991-1996)
  • ШАГДАРЫН ОТГОНБИЛЭГ (1996-2001)
  • ДЭМЧИГЖАВЫН ЗАГДСҮРЭН (2001-2019)
  • НАЙДАНГИЙН ТҮВШИНБАЯР (2020-2022)
  • БАТБОЛДЫН БАТТҮШИГ (2022-одоог хүртэл)