Нас гүйцсэн эр үхрийн үнэ Сүхбаатар аймагт ₮2.7 саятай байгаа бол Увс аймагт ₮1.3 саятай байна
Үндэсний статистикийн хорооноос хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний дундаж үнийн мэдээллийг танилцууллаа.
2026 оны хоёрдугаар сарын байдлаар атны үнэ 1.8 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 300.0 мянган төгрөгөөр, соёолон үрээний үнэ 1.3 сая төгрөг болж, 100 мянган төгрөгөөр нэмэгдсэн байна. Тэгвэл хязаалан гунан үхрийн үнэ 1.9 сая төгрөг болж, 300.0 мянган төгрөгөөр, эр хонины үнэ 320.0 мянган төгрөг болж, 50 мянган төгрөгөөр, эр ямааны үнэ 220 мянган төгрөг болж, 50 мянган төгрөгөөр тус тус өсжээ.
Өнгөрсөн сард эр үхрийн үнэ Сүхбаатар аймагт хамгийн өндөр буюу 2.7 сая төгрөг, Увс аймагт хамгийн бага буюу 1.3 сая төгрөг байна.
Ямааны ноолууртай арьс 2026 оны хоёрдугаар сард 61.5 мянган төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 9.7 мянган төгрөгөөр, боодолтой өвсний (20кг) дундаж үнэ 13.0 мянган төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 2.0 мянган төгрөгөөр тус тус өсөв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
