Шинэ Драгон терминалын урд агаарын чанарын үзүүлэлт харуулах цамхаг байгуулжээ

СУРТАЛЧИЛГАА
17 минутын өмнө
Сурталчилгаа
Зураг зураг

Хотын баруун хэсэгт, Шинэ Драгон терминалын урд агаарын чанарын мэдээллийг бодит цагт харуулах шинэ цамхаг сүндэрлэн босжээ. Энэхүү цагт цамхгийн тусламжтайгаар хотын иргэд агаарын бохирдлын гол үзүүлэлтүүдийг ойлгомжтой байдлаар шууд харах боломжтой болж байна. 

Хүмүүс өдөр тутмын ажил, амьдралдаа цаг хугацаатай уралдан анхаарч явахдаа амьсгалж буй агаарынхаа чанарыг төдийлөн анзаардаггүй. Гэвч хүрээлэн буй орчин, цаг агаар, тэр дундаа бидний секунд бүрд амьсгалж буй агаар хүний амьдралын хэв маяг, эрүүл мэндтэй шууд холбоотой хүчин зүйл юм.

Агаарын бохирдлын түвшин өндөр үед хүмүүсийн гадаа өнгөрүүлэх хугацаа, биеийн идэвх, хүүхдийн тоглох орчин хүртэл өөрчлөгддөг. Тиймээс агаарын чанарын мэдээллийг бодит цагт мэдэж байх нь зөвхөн экологийн асуудал биш, харин өдөр тутмын амьдралын хэв маяг, эрүүл мэндийн сонголттой холбоотой мэдээлэл болж байна.

зураг
 

Тэгвэл энэхүү дэвшилтэт шийдэлтэй цагт цамхаг дээр PM2.5 буюу нарийн ширхэгт тоосонцор, мөн CO буюу нүүрстөрөгчийн дутуу исэл зэрэг хүний эрүүл мэндэд хамгийн ихээр нөлөөлдөг үзүүлэлтүүдийг бодит цагт харуулах аж. PM2.5 нь агаарт агуулагдах маш жижиг тоосонцор бөгөөд амьсгалаар уушгинд гүн нэвтэрч, зүрх судас болон амьсгалын замын өвчний эрсдэлийг нэмэгдүүлдэг.

Харин CO хүний биед орвол цусны гемоглобинтой холбогдож, хүчилтөрөгчийг эд эрхтэнд хүргэх чадварыг бууруулдаг. Үүний улмаас толгой өвдөх, толгой эргэх, дотор муухайрах зэрэг шинж илэрч, концентраци өндөртэй үед хордлого үүсэх эрсдэлтэй.

Ялангуяа Улаанбаатар шиг өвлийн улиралд агаарын бохирдол нэмэгддэг хотод PM2.5 болон CO зэрэг үзүүлэлтийг тогтмол харах нь иргэдэд тухайн өдрийн нөхцөл байдалд тохируулан амьдралын хэмнэлээ зохицуулах боломж олгодог. Жишээлбэл, гадаа удаан байх эсэхээ шийдэх, хүүхэд болон өндөр настнуудыг хамгаалах, маск хэрэглэх зэрэг энгийн боловч чухал шийдвэрийг илүү мэдээлэлтэйгээр гаргах нөхцөл бүрддэг.

Мөн агаарын чанарын индексийг ил тод мэдээлэх нь хотын хэмжээнд бохирдлын талаарх ойлголт, анхаарал болгоомжийг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой.

зураг
 

Энэхүү нийгэмдээ тустай бүтээн байгуулалтыг ITZone компани нийгмийн хариуцлагынхаа хүрээнд хийж гүйцэтгэжээ. Тус компани анхны цагт цамхгаа 10 орчим жилийн өмнө Central Tower-ийн өмнө байгуулж байсан бол энэ удаад илүү шинэчилсэн үзүүлэлт, технологитойгоор хотын баруун хэсэгт өнгө нэмсэн байгууламжийг дахин босгосон нь энэ аж. Ийнхүү нийслэлийн баруун бүсэд агаарын чанарын мэдээллийг бодит цагт харах боломжтой шинэ мэдээллийн цэг бий болж байна.

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.