Иран Улс АНУ-ын нутагт болох хөлбөмбөгийн ДАШТ-д оролцохгүй

Э.Тэмүүлэн, iKon.mn
0 минутын өмнө
IKON.MN
Зураг зураг

Иран Улсын Спортын сайд Ахмад Доньямали Лхагва гарагт тус улсын хөлбөмбөгчид энэ зун АНУ-ын хамтран зохион байгуулж байгаа Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээн (ДАШТ)-д оролцохгүй гэж мэдэгдлээ.

Одоогоор албан ёсоор гарсан гэх шийдвэр гараагүй байгаа ч орлох багийг хэрхэн сонгохоо Олон Улсын Хөлбөмбөгийн Холбоо (FIFA)-ны удирдлагууд богино хугацаанд шийдэх шаардлагатай боллоо. 

Сайд хийсэн мэдэгдэлдээ "Өнгөрсөн хоёрдугаар сарын 28-нд АНУ, Израилийн хамтарсан арми манай улс руу халдаж, дээд удирдагчийн амь насанд хүрсэн дайн ойрын хугацаанд зогсох шинжгүй байгаа энэ үед бид тэмцээнд оролцох боломжгүй" гэв.

Түүний мэдэгдлээс хэдхэн цагийн өмнө FIFA-гийн тэргүүн Жианни Инфантино АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампаас "АНУ-д болох тэмцээнд Ираны шигшээ багийг оролцуулах" баталгаа авснаа мэдэгдээд байсан юм.

Хөлбөмбөгийн ДАШТ-д оролцох эрхээ авсан баг тамирчдадаа оролцуулаагүй тохиолдолд мөнгөн торгууль ногдуулдаг. Мөн оролцохоос татгалзсан улсын оронд хэнийг урих нь холбооны эрхийн асуудал аж. 

Гэхдээ Ираных шиг нөхцөлд ямар нэг шийдвэр гаргасан тохиолдол үгүй. Тиймээс тэдний эсрэг ямар нэг арга хэмжээг холбооноос авна гэдэгт эргэлзэж байгаагаа албаныхан хэвлэлд онцолжээ.

 

Эх сурвалж: Reuters