Монголчууд инженерүүдээ технологийн хөгжлөөрөө дэлхийд тэргүүлдэг Японд бэлдэхээр “Инженер, технологийн дээд боловсрол” төслийг энэ жилээс хэрэгжүүлэх болсон тухай саяхан мэдээлсэн билээ.
Тэгвэл Японы засгийн газраас Инженер, технологийн дээд боловсролыг дэмжих төслийг хэрэгжүүлэхэд Монгол улсын засгийн газарт 7 тэрбум 535 сая иенийн хөнгөлөлттэй зээл олгох болсноо албан ёсоор зөвшөөрсөн хариу ирүүлжээ.
Магистр, докторын сургалтаас гадна зэргийн бус сургалт, бэлтгэл сургалт, хосолсон сургалт гэсэн 5 чиглэлээр 1000 гаруй хүнийг сургах нөхцөл бүрдэж байна.
Төслийн хүрээнд магистр, докторын сургалтаас гадна зэргийн бус сургалт, бэлтгэл сургалт, хосолсон сургалт гэсэн таван чиглэлээр нийт 1000 гаруй хүнийг сургах нөхцөл бүрдэж байгаа юм.
Өөрөөр хэлбэл 2023 оны гуравдугаар сар хүртэл үргэлжлэх уг төслийн үр дүнд хос хөтөлбөрийн хүрээнд механик инженер, барилгын инженер, цахилгаан электроникийн инженерийн сургалтын хөтөлбөрийн шинэчлэл хийгдэж тухайн хичээлийн кредитийг Японы их дээд сургуулиуд харилцан хүлээн зөвшөөрөхөөрөө давуу талтай юм.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!