Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2013/12/28-НД НИЙТЛЭГДСЭН

Хөшигийн хөндийн онгоцны буудал барих ажилд Монгол инженерүүдийг бэлтгэнэ

Х.Алтанзагас, iKon.mn
2013 оны 12 сарын 28
iKon.MN
Зураг зураг

Монгол Улсын Засгийн газар, Япон улсын Засгийн газар хоорондын дунд хугацааны хамтын ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд “Инженерийн дээд боловсрол” төсөл хэрэгжүүлэхээр боллоо.

БШУ-ны сайд инженерийн мэргэжилтний хэрэгцээ шаардлагыг яамдын саналыг үндэслэн тодорхойлох, төслийн санхүүжилт, хэрэгжүүлэх үе шатыг Японы талтай тохиролцох юм байна.

Улаанбаатар хотод метро, гүүр барих, Хөшигтийн хөндийд шинэ нисэх онгоцны буудал барих гэх мэт чухал бүтээн байгуулалт, аж үйлдвэрийн салбарт шаардлагатай инженер техникийн мэргэжилтнүүдийг энэ төслийн хүрээнд бэлтгэх боломжтой аж.