ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/08/01-НД НИЙТЛЭГДСЭН
Өнөөдөр нутгийн хойд хэсгээр сэрүүснэ
IKON.MN
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав
Өнөөдөр баруун, говь, зүүн аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар бороо орж, нутгийн хойд хэсгээр сэрүүсэхийг Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээллээ.
Улаанбаатар хотод өнөөдөр үүлшинэ. Бага зэргийн бороо орно. Салхи баруунаас секундэд 5-10 метр. +24…+26 градус дулаан байна.
2025.08.01 өдрийн 08 цагийн байдлаар аянга цахилгаан ажиглагдаж буй нутгууд:
- Баян-Өлгий - Сагсай
- Дундговь - Гурвансайхан, Сайнцагаан, Хулд, Эрдэнэдалай
- Төв - Баян, Баян-Өнжүүл, Баянжаргалан, Бүрэн, Эрдэнэсант
- Өвөрхангай - Бат-Өлзий сумдын нутгаар бороо
- Дундговь - Дэлгэрхангай, Луус сумдын
Наймдугаар сард агаарын дундаж температур нийт нутгаар олон жилийн дундаж /ОЖД/-аас дулаан байх боловч баруун аймгуудын нутгаар илүү халах төлөвтэй байгаа ба хур тунадасны хувьд баруун аймгуудын нутгаар ОЖД-аас бага, говийн аймгуудын нутгийн зүүн өмнөд хэсгээр ОЖД-аас ахиу орох төлөвтэй байгаа юм. ОЖД-ийг энэ жилийхтэй харьцуулж харахыг хүсвэл ЭНД ДАРНА УУ.
Анхааруулга
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
