Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/02/05-НД НИЙТЛЭГДСЭН

Гурав болон 11 дүгээр сургуулийн барилгын ажил энэ онд эхэлнэ

Х.Жаргал
2014 оны 2 сарын 5
Монголын мэдээ
Зураг зураг
Гурав болон 11 дүгээр сургуулийн барилгын ажил энэ онд эхэлнэ

Өнөөдрийн байдлаар нийслэлд цаашид ашиглах боломжгүй, олон жилийн насжилттай 50 сургууль, цэцэрлэгийн барилга бүртгэгдсэн байна.

Эдгээрийг зайлшгүй нурааж шинээр барих ёстой гэж холбогдох албаныхан дүгнэлт гаргаж, Мэргэжлийн хяналтын газраас барилгуудыг актлах шаардлагатай гэж үзсэн боловч суурин дээр нь шинээр барих сургууль цэцэрлэгийн төсөв мөнгө батлагддаггүй учир одоо болтол сурагчид хэзээ мөдгүй нурах болчихсон байранд хичээллэж байна.

Тиймээс ч өнгөрсөн онд гурав болон 11 дүгээр дунд  сургуулийн барилгыг нураасан билээ. Хэдийгээр дээрх хоёр сургуулийн барилгыг шинээр барих ажлыг энэ  онд эхлүүлэх боловч гуравдугаар  сургуулийн багш, сурагчид 2015 оныг хүртэл хүлээх хэрэгтэй болж байна. Энэ талаар Нийслэлийн боловсролын газрын дарга Ц.Отгонбаганаас тодрууллаа. 

-Гурав болон 11 дүгээр дунд сургуулийн барилгыг өнгөрсөн онд нураасан. Улмаар тус сургуулийн сурагчид өөр сургуулиудад суралцаж байгаа. Өнгөрсөн онд барилгын ажлыг эхлүүлэх боломж байгаагүй юм уу? 

-Дээрх хоёр сургуулийг барих төсөв 2013 онд тавигдсан байсан. Гэхдээ 2012 онд батлагдсан шүү дээ. Батлагдахдаа буулгах төсвийг нь шийдэж өгөөгүйгээс 2013 онд ажлыг нь эхлүүлж чадсангүй.

-Тэгэхээр барилгын ажил хэзээ эхлэх юм бэ?

-Энэ хүсэлтийг Нийслэлийн өмчийн харилцааны газар, нийслэлийн Засаг даргад хүсэлт гаргасны үндсэн дээр нийслэлээс буулгах зардлыг шийдэж өгсөн. Ингээд 2013 онд дээрх барилгуудыг буулган, зургийг нь шинээр боловсруулж гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийг зарласан. Өөрөөр хэлбэл, 11 болон гуравдугаар сургуулийн барилгын ажил энэ ондоо эхэлнэ.

Дашрамд дурьдахад, гуравдугаар сургуулийн бага ангийн сурагчид дөрөвдүгээр сургуульд хичээллэж байгаа. Харин дунд болон ахлах ангийнхан 16 дугаар сургуульд суралцаж байна. Түүнчлэн 11 дүгээр сургуулийн сурагчид 31 дүгээр сургуульд суралцаж байгаа. 

-Ер нь цаашид ашиглалтын хугацаа нь дууссан сургууль, цэцэрлэгүүдийн барилгыг шинэчлэх асуудлыг хэрхэн шийдэх вэ. Тухайлбал, өнгөрсөн онд 14 дүгээр сургуулийн шал цөмөрсөн тохиолдол байгаа?

-Баригдаад 50-60 жил болсон сургуулийн хоёрыг нураах, шинээр барих төсөв хөрөнгийг нь шийдээд байтал өнгөрсөн оны сүүлчээр 14 дүгээр сургуулийн  хоёр давхрын шал цөмөрч хүүхдүүдийн эрүүл мэндэд аюул учруулахаас наагуур өнгөрсөн.

Тус сургуулийн сурагчдыг яаралтай өөр сургуулиудад хуваарилж  хичээл завсардуулахгүй байх бүх талын арга хэмжээг авсан. Гурав болон 11 дүгээр  сургуулийн хичээлийн байр 2014-2015 онд ашиглалтад орох тооцоотой байгаа бол 14 дүгээр  сургуулийн барилга хэрхэх нь тодорхойгүй байна.

Зураг