Энэ оны 07 дугаар сарын 25-ны өдрөөс хойш Нийслэл хотын нутаг дэвсгэрт тээврийн хэрэгслийн эд анги, тээврийн хэрэгсэл хулгайлдаг 14-17 насны хоёр бүлэг этгээдүүдийг баривчилсан талаар цагдаагийн байгууллагаас мэдээллээ.
Уг дөрвөн этгээд нь Hyundai Verna, Toyota Harrier, Toyota Mark-2, Toyota fit, Верна аксент зэрэг 6 тээврийн хэрэгсэл мөн тээврийн хэрэгслийн толь, обуд зэргийг хулгайлан, бусдын банкны картаар гүйлгээ хийсэн нь урьдчилсан байдлаар тогтоогдож, мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа юм байна.
Иймд иргэн та өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгслээ тээврийн хэрэгслээ хараа хяналтгүй газар орхихгүй байж харуул хамгаалалт, хяналтын камертай газарт байршуулах, дохиолол хамгаалалтын системийг автомашиндаа байршуулах, мөн сурагчдын зуны амралт эхэлсэнтэй холбогдуулан эцэг эх, асран хамгаалагч та бүхэн хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулахыг зөвлөлөө.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!