Уншиж байна ...
Зураг
Зураг

QUIZ: Жолооны дүрмийн шалгалт №16

A.Жаргал
2016 оны 3 сарын 6
iKon.MN

Монгол Улсын Замын Хөдөлгөөний Дүрэм -ийн зорилго нь Монгол Улсын нутаг дэвсгэрт замын хөдөлгөөний нэгдсэн журам тогтооход оршдог.

Жолооны дүрмийн шалгалтыг Билгүүн Тулга авто сургуультай хамтран хүргэж байна. 


 

0/20
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
1
Аль нь “Тусгаарлах зурвас” вэ?
МУ-ын ЗХД-ийн 1.4-т зааснаар зэргэлдээ зорчих хэсгүүдийг зааглахад зориулагдаж хийгдсэн замын хэсгийг "Тусгаарлах зурвас" -д хамааруулна.Хариу: 1
1. Зэргэлдээ зорчих хэсгүүдийг зааглахад зориулагдаж хийгдсэн замын хэсэг
2. Зорчих хэсгийг явган хүний замтай зааглахад зориулагдаж хийгдсэн замын хэсэг
2
Та уулзвараар чигээрээ явахдаа:
МУ-ын ЗХД-ийн 2.3.к-д зааснаар тусгай дуут болон гэрэл дохио ажиллуулсан (шар өнгийн дохио ажиллуулж яваагаас бусад) автомашин, мотоцикл буюу тэдгээрээр хамгаалуулж яваа тээврийн хэрэгсэл ойртон ирж яваа үед тухайн зорчих хэсэг (уулзвар, гарц) дээр зай тавьж зогсож өнгөрүүлэх үүрэг хүлээнэ.Хариу:2
1. Түрүүлж нэвтэрнэ
2. Тусгай дуут болон гэрэл дохио ажиллуулсан автомашинд зам тавьж өгнө
3
Тэмдгийн үйлчлэх хүрээнд гүйцэж түрүүлэх үйлдэл хийхийг зөвшөөрөх үү?
"Гүйцэж түрүүлэх хориотой" 2.20 тэмдэг нь цагт 30 км-ээс бага хурдтай яваагаас бусад тээврийн хэрэгслийг гүйцэж түрүүлэхийг хориглодог тул ачааны автомашин 30 км/цагаас бага хурдтай яваа бол гүйцэж түрүүлэхийг зөвшөөрнө. Хариу - 2
1. Хориглоно
2. Ачааны автомашин цагт 30 км-ээс бага хурдтай яваа бол зөвшөөрнө
3. Зөвшөөрнө
4
Аль сумны дагуу хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг зөвшөөрөх вэ?
"Баруун гар тийш явна" 4.1.б тэмдэг нь МУ-ын ЗХД-ийн 1 дүгээр хавсралтын 15-д зааснаар зөвхөн сум заасан чигт явахыг зөвшөөрөх бөгөөд уулзварын шууд өмнө байрласан бол зөвхөн тэр хэсэгтээ хамаарна. Хариу: 1
1. Зөвхөн А
2. Зөвхөн Б
3. А, Б
5
Аль тэмдгийн үйлчлэх хүрээнд суурин газрын доторхи хөдөлгөөний журмыг баримтлах шаардлагагүй вэ?
"Суурин газрын эхлэл" 5.5 тэмдэг нь суурин газрын доторхи хөдөлгөөний журмыг тухайн замд баримтлах шаардлагагүй суурин газрын эхлэл болон нэрийг мэдээлнэ. Иймд Б тэмдгийн хүчинтэй хүрээнд суурин газрын доторхи хөдөлгөөний журмыг баримтлах шаардлагагүй. Хариу - 2
1. Зөвхөн А
2. Зөвхөн Б
3. А, Б
6
Тэмдэг юуг анхааруулах вэ?
"Объект хүртэлх зай" 6.1.а тэмдэгтэй хамт тавигдсан "Засварын ажил" 1.20 тэмдгийн үйлчлэх хүрээ нь 300 метрийн цаанаас эхэлнэ. Хариу - 2
1. Зам засварын ажил тэмдгээс цааш 300 метрийн зайд үргэлжилж байгааг
2. Зам засварын ажил 300 метрийн цаанаас эхлэхийг
7
Замын хашилтын хажуу гадаргуу дахь босоо тэмдэглэл ямар утга илэрхийлэх вэ?
8.6 тэмдэглэл нь замын бусад хэсэг дэх хашилтын хажуу гадаргууг тэмдэглэнэ.Хариу: 2
1. Зөвхөн замын аюултай хэсгийг тэмдэглэнэ
2. Замын аюултай хэсгээс бусад хэсэг дэх хашилтын хажуу гадаргууг тэмдэглэнэ
8
Зохицуулагчийн дохио нь гэрэл дохионы утгатай зөрж байвал:
МУ-ын ЗХД-ийн 5.3-т зааснаар зохицуулагчийн дохиогоор хөдөлгөөн зохицуулж байгаа уулзварт гэрэл дохионы утгыг мөрдөхгүй гэж заасан.Хариу: 1
1. Зохицуулагчийн дохиог баримтална
2. Гэрэл дохионы утгыг баримтална
9
Аль сумны дагуу зүүн гар тийш эргэхийг зөвшөөрөх вэ?
МУ-ын ЗХД-ийн 7.11-д жолооч уулзвар, гарцаас гарахдаа эсрэг урсгалыг сөрөхгүйгээр үйлдлийг гүйцэтгэнэ гэж заасны дагуу Б сумны дагуу зүүн гар тийш эргэхийг зөвшөөрнө.Хариу:2
1. Зөвхөн А
2. Зөвхөн Б
3. А, Б
10
Аль тээврийн хэрэгслийн жолооч зам тавьж өгөх үүрэгтэй вэ?
МУ-ын ЗХД-ийн 7.6-д зааснаар жолооч хөдөлгөөн эхлэхдээ зам орчны байдлыг биеэр шалгаж, байр эзлэх, хөдөлгөөний чиг өөрчлөхөд бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх бүх нөхцөлийг хангана. Иймд хөдөлгөөн эхлэх гэж байгаа жолооч зам тавьж өгөх үүрэгтэй. Хариу: 1
1. Хөдөлгөөн эхлэх гэж байгаа нь
2. Зогсох гэж байгаа нь
11
Механикжсан тээврийн хэрэгсэл чирч явахдаа ямар тохиолдолд зорчих хэсгийн хамгийн баруун гар талын эгнээнээс бусад эгнээ рүү орохыг зөвшөөрөх вэ?
МУ-ын ЗХД-ийн 8.8-д зааснаар цагт 40 км-ээс илүүгүй хурдтай явах тээврийн хэрэгсэл гүйцэж түрүүлэх, тойрон гарах, зүүн гар тийш буюу буцаж эргэхийн тулд байр эзлэхээс бусад тохиолдолд зорчих хэсгийн хамгийн баруун гар талын эгнээгээр явна. Хариу - 3.
1. Зөвхөн саадыг тойрон гарах, зүүн гар тийш буюу буцаж эргэхийн тулд
2. Зөвхөн гүйцэж түрүүлэхийн тулд
3. Дээрх бүгд
12
Зохицуулдаггүй уулзвар дээр гүйцэж түрүүлэхийг зөвшөөрөх үү?
МУ-ын ЗХД-ийн 10.6.б-д зааснаар зохицуулдаггүй уулзвар дээр гүйцэж түрүүлэхийг хориглоно. Хариу: 2
1. Зөвшөөрнө
2. Хориглоно
13
Суудлын автомашины жолооч зорчигч суулгахын тулд зөв зогссон уу?
МУ-ын ЗХД-ийн 11.1 -д зааснаар жолооч тээврийн хэрэгслийг замын баруун гар талд зорчих хэсгийн хашлаганд шахаж зогсооно. Иймд зорчигч суулгахын тулд зогсох үйлдлийг буруу гүйцэтгэсэн. Хариу - 2
1. Тийм
2. Үгүй
14
Та чигээрээ явахдаа суудлын автомашины жолоочид зам тавьж өгөх үүрэгтэй юу?
МУ-ын ЗХД-ийн 12.8-д зааснаар адил замын уулзварт жолооч баруун гар талаас ойртон ирсэн тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө. Иймд та суудлын автомашинд зам тавьж өгөх шаардлагагүй. Хариу - 2.
1. Тийм
2. Үгүй
15
Та ачааны автомашинд зам тавьж өгөх шаардлагатай юу?
МУ-ын ЗХД-ийн 12.8-д зааснаар адил замын уулзварт жолооч баруун гар талаас ойртон ирсэн тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө. Хариу - 1
1. Тийм
2. Үгүй
16
Та зүүн гар тийш эргэхдээ аль тээврийн хэрэгсэлд зам тавьж өгөх вэ?
МУ-ын ЗХД-ийн 12.9-д зааснаар гол ба туслах замын уулзварт туслах замаар яваа жолооч гол замаар яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө. МУ-ын ЗХД-ийн 12.11-д зааснаар уулзвар дээр гол зам чигээ өөрчилж байвал тэр замаар яваа жолооч нар өөр хоорондоо адил замын уулзвар нэвтрэх журам баримтлана. Дээрх заалтуудын дагуу та автобус болон суудлын автомашинд зам тавьж өгөх шаардлагагүй. Хариу - 3.
1. Зөвхөн автобусанд
2. Зөвхөн суудлын автомашинд
3. Зам тавьж өгөх шаардлагагүй
17
Бороотой харанхуй үед замын гэрэлтүүлэггүй хэсгээр явахдаа ямар гэрэл хэрэглэх вэ?
МУ-ын ЗХД-ийн 15.5-д зааснаар манангийн гэрлийг цас, бороо орж байгаа буюу өтгөн манан будантай үед дангаар нь эсвэл хол, ойрын гэрлийн хамт хэрэглэнэ. Хариу - 3
1. Зөвхөн холын гэрэл
2. Зөвхөн холын буюу ойрын гэрэл
3. Манангийн гэрлийг холын буюу ойрын гэрлийн хамт
18
Механикжсан тээврийн хэрэгслийг зөөлөн холбоогоор чирч хөдөлгөөнд оролцох үед улаан дарцаг хэдэн метр тутамд байрлуулах вэ?
МУ-ын ЗХД-ийн 20.4-т зөөлөн холбооны нэг метр тутамд улаан дарцаг байна гэж заасан. Хариу: 2
1. 0,4 метр
2. 1 метр
3. 2 метр
19
Бүрэн зогсолтын замд жолоочийн самбаачлах хугацаа нөлөөлөх үү?
Бүрэн зогсолтийн замд жолоочийн самбаачлах хугацаа нөлөөлнө. Хариу - 1
1. Нөлөөлнө
2. Нөлөөлөхгүй
20
Шаврын хаалтгүй автомашиныг ашиглахыг зөвшөөрөх үү?
МУ-ын ЗХД-ийн 2 дугаар хавсралтын 6.11-д зааснаар шаврын хаалтгүй автомашиныг ашиглахыг хориглоно. Хариу: 2
1. Зөвшөөрнө
2. Хориглоно
3. Зам шаваргүй бол зөвшөөрнө

Түр хүлээнэ үү...