Уншиж байна ...
Зураг
Зураг

QUIZ: Жолооны дүрмийн шалгалт №15

A.Жаргал
2016 оны 2 сарын 28
iKon.MN

Монгол Улсын Замын Хөдөлгөөний Дүрэм -ийн зорилго нь Монгол Улсын нутаг дэвсгэрт замын хөдөлгөөний нэгдсэн журам тогтооход оршдог.

Жолооны дүрмийн шалгалтыг Билгүүн Тулга авто сургуультай хамтран хүргэж байна. 


 

0/20
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
1
“Бүх жин” гэж юу вэ?
МУ-ын ЗХД-ийн 1.4-т тээврийн хэрэгслийн техникийн тодорхойлолтоор тогтоосон өөрийн болон ачаа, жолооч, зорчигчийн нийт зөвшөөрөгдөх дээд жинг "Бүх жин" гэж заасан бөгөөд чиргүүл нь тухайн тээврийн хэрэгслийн бүтцэд хамаарагдах бол бүх жинг чирэгч, чиргүүл хоёрын бүх жингийн нийлбэрээр тооцно.Хариу:3
1. Зөвхөн тээврийн хэрэгслийн өөрийн жин
2. Тээврийн хэрэгслийн тухайн үеийн жин
3. Тээврийн хэрэгслийн техникийн тодорхойлолтоор тогтоосон өөрийн болон ачаа, жолооч, зорчигчийн нийт зөвшөөрөгдөх дээд жин
2
Аль тохиолдолд хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг хориглох вэ?
МУ-ын ЗХД-ийн 2.3.а-д зааснаар чиргүүлийн холбоос эвдэрсэн бол хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг хориглоно.Хариу:3
1. “Чиргүүлтэй тээврийн хэрэгсэл” таних тэмдэггүй
2. Арыг харах тольгүй
3. Чиргүүлийн холбоос эвдэрсэн
3
Тэмдэг юуг анхааруулах вэ?
"Хайрга үсэрнэ" 1.14 тэмдэг нь тээврийн хэрэгсэл явахад дугуйн доороос нь хайрга, чулуу үсэрч болзошгүй замын хэсэг байгааг анхааруулна. Хариу - 3
1. Замын халтиргаатай хэсэг ойртож байгааг
2. Замын нойтон ба бохирдсон хэсэг ойртож байгааг
3. Дугуйн доороос хайрга чулуу үсэрч болзошгүй замын хэсэг ойртож байгааг
4
Аль сумны дагуу хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг зөвшөөрөх вэ?
"Чигээрээ явна" 4.1.а тэмдэг нь МУ-ын ЗХД-ийн 1 дүгээр хавсралтын 15-д зааснаар зөвхөн сум заасан чигт явахыг зөвшөөрнө. Уулзвар, гарц буюу замын хэсгийн шууд өмнө байрласан уг тэмдэг нь зөвхөн тэр хэсэгтээ хамаарна. Иймд зөвхөн А чигт явна. Хариу - 1
1. Зөвхөн А
2. Зөвхөн А, В
3. Бүх чигт
4. А, В, Г,
5
Аль эгнээнээс зүүн гар тийш эргэхийг зөвшөөрөх вэ?
"Эгнээнээс явах хөдөлгөөний чиг" 5.10.а тэмдэг нь хөдөлгөөний тухайн чиг дэх эгнээний тоог мэдээлэх бөгөөд эгнээ тус бүрээс уг уулзвараар нэвтрэх зөвшөөрсөн чигийг заадаг тул А эгнээнээс уулзвараар зүүн гар тийш эргэхийг зөвшөөрнө. Хариу: 1
1. Зөвхөн А
2. Зөвхөн Б
3. А,Б
6
Замын энэ хэсэгт түр зогсохыг зөвшөөрөх үү?
"Үйлчлэх хүрээ" 6.2.в тэмдэг нь "Түр зогсох хориотой" 2.27 тэмдгийн үйлчлэх хүрээг заана. Иймд тэмдгийн цаана түр зогсохыг хориглохгүй. Хариу - 1
1. Зөвшөөрнө
2. Хориглоно
7
Зурагт үзүүлсэн тэмдэглэл дээгүүр явахыг зөвшөөрөх үү?
7.17 тэмдэглэл дээгүүр тээврийн хэрэгслээр явахыг хориглохгүй. Хариу: 1
1. Зөвшөөрнө
2. Хориглоно
8
Аль чигт явахыг зөвшөөрөх вэ?
МУ-ын ЗХД-ийн 5.9.в-д зааснаар зохицуулагч дохиурыг урагш заасан байвал зохицуулагчийн баруун гар талаас яваа тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хориглоно.Хариу: 2
1. Зөвхөн баруун гар тийш эргэхийг
2. Бүх чигт хориглоно
9
Жолоочийн гараар өгсөн дохио юуг анхааруулах вэ?
МУ-ын ЗХД-ийн 7.2-т зааснаар жолооч баруун гар тийш дохио өгөхдөө баруун гараа чигээр нь сунгах буюу эсвэл зүүн гараа тохойгоор нь нугалж өргөнө.Хариу: 1
1. Баруун гар тийш эргэхийг
2. Зүүн гар тийш эргэхийг
10
Мотоциклын жолоочийн гараар өгсөн дохио юуг анхааруулах вэ?
МУ-ын ЗХД-ийн 7.2-т зааснаар эргэх чиг заадаг анхааруулах дохиог гараар өгөх бол бусад хөдөлгөөнд оролцогчдод уг дохио сайтар харагдахуйц байдлаар өгнө. Зүүн гар тийш дохио өгөхдөө зүүн гараа чигээр нь сунгах буюу эсвэл баруун гараа тохойгоор нь нугалж өргөнө. Иймд мотоциклын жолоочийн гараар өгсөн дохио нь зүүн гар тийш болон буцаж эргэхийг анхааруулна. Хариу: 1
1. Зүүн гар тийш буюу буцаж эргэхийг
2. Чигээрээ буюу зүүн гар тийш эргэх
3. Зүүн гар талаас тээврийн хэрэгсэл ирж байгааг
11
Уулзвар дээр буцаж эргэхийг зөвшөөрөх үү?
Уулзвар дээр буцаж эргэхийг хориглохгүй. Хариу: 1
1. Зөвшөөрнө
2. Хориглоно
12
Ачааны автомашиныг гүйцэж түрүүлэхийг зөвшөөрөх үү?
МУ-ын ЗХД-ийн 10.6-д зааснаар зүүн гар тийш эргэх дохио өгсөн тээврийн хэрэгслийг гүйцэж түрүүлэхийг хориглоно. Хариу: 2
1. Зөвшөөрнө
2. Хориглоно
13
Аль тээврийн хэрэгслийн жолоочид түр зогсохыг хориглох вэ?
МУ-ын ЗХД-ийн 11.5.г-д зааснаар төмөр замын гарам дээр буюу түүнд 20 метрээс ойр зайд түр зогсохыг хориглоно. Иймд Б автомашин зорчих хэсгийг чөлөөлсөн байсан ч түр зогсохыг хориглоно. Хариу - 2
1. Зөвхөн А
2. Зөвхөн Б
3. Хоёуланг хориглоно
4. Хоёуланг зөвшөөрнө
14
Та зүүн гар тийш эргэхдээ хэнд зам тавьж өгөх вэ?
МУ-ын ЗХД-ийн 12.1-д зааснаар жолооч уулзвараар баруун, зүүн гар тийш эргэх үед явган хүний гарцаар зам хөндлөн гарч яваа явган зорчигчид зам тавьж өгнө. МУ-ын ЗХД-ийн 12.4-т зааснаар жолооч ногоон гэрлээр зүүн гар тийш эргэхдээ уулзварт ороод, өөдөөс чигээрээ яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө. Дээрх заалтуудын дагуу та автобус болон явган зорчигчид зам тавьж өгнө. Хариу: 3
1. Зөвхөн явган зорчигчид
2. Зөвхөн автобусанд
3. Автобус ба явган зорчигчид
15
Та баруун гар тийш эргэхдээ явган зорчигчдод зам тавьж өгөх үүрэгтэй юу?
МУ-ын ЗХД-ийн 5.9.6-д зааснаар зохицуулагч дохиурыг цээжиндээ авсан буюу гараа алдалсан байвал зохицуулагчийн зүүн болон баруун гар талаас яваа тээврийн хэрэгсэл чигээрээ буюу баруун гар тийш нэвтрэх, явган зорчигч зам хөндлөн гарахыг зөвшөөрнө. МУ-ын ЗХД-ийн 12.1-д зааснаар жолооч уулзвараар баруун, зүүн гар тийш эргэх үед явган хүний гарцаар зам хөндлөн гарч яваа явган зорчигчид зам тавьж өгнө. Дээрх заалтуудын дагуу та явган зорчигчдод зам тавьж өгөх үүрэгтэй. Хариу - 1.
1. Тийм
2. Үгүй
16
Та уулзвараар зүүн гар тийш эргэхдээ хэддүгээрт нэвтрэх вэ?
МУ-ын ЗХД-ийн 12.9-д зааснаар гол ба туслах замын уулзварт туслах замаар яваа жолооч гол замаар яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө. Иймд та гуравдугаарт нэвтэрнэ. Хариу - 3
1. Нэгдүгээрт
2. Хоёрдугаарт
3. Гуравдугаарт
17
Аль тохиолдолд жолооч өдрийн цагт ойрын гэрлийг асааж явах шаардлагатай вэ?
МУ-ын ЗХД-ийн 15.6.г-д зааснаар бусад хөдөлгөөнд оролцогчдод анхааруулах зорилгоор өдрийн цагт механикжсан тээврийн хэрэгсэл чирч яваа үед ойрын гэрлийг асаана. Хариу - 2
1. Чиргүүл чирч яваа үед
2. Механикжсан тээврийн хэрэгслийг чирч яваа үед
3. Дээрх хоёр тохиолдолд
18
Чирэгдэж яваа автомашины бүхээгт хүн тээвэрлэхийг зөвшөөрөх үү?
МУ-ын ЗХД-ийн 20.5-д зааснаар чирэгдэж яваа тээврийн хэрэгсэлд хүн тээвэрлэхийг хориглоно. Хариу: 2
1. Зөвшөөрнө
2. Хориглоно
19
Ядаргаа нь жолоочийн самбаачлах хугацаанд хэрхэн нөлөөлөх вэ?
Ядаргаа нь жолоочийн самбаачлах хугацааг ихэсгэж хөдөлгөөний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлдөг. Хариу - 1
1. Самбаачлах хугацаа ихэснэ
2. Самбаачлах хугацаа багасна
3. Самбаачлах хугацаанд нөлөөлөхгүй
20
Ямар гэмтэлтэй автомашиныг ашиглахыг хориглох вэ?
МУ-ын ЗХД-ийн 2 дугаар хавсралтын 6.3-д зааснаар шил арчуур ажиллахгүй болсон автомашиныг ашиглахыг хориглоно. Хариу: 1
1. Шил арчуур ажиллахгүй болсон
2. Шил угаагч ажиллахгүй
3. Шил өргөгч ажиллахгүй

Түр хүлээнэ үү...