Уншиж байна ...
Зураг
Зураг

QUIZ: Жолооны дүрмийн шалгалт №8

A.Жаргал
2016 оны 1 сарын 10
iKon.MN

Монгол Улсын Замын Хөдөлгөөний Дүрэм -ийн зорилго нь Монгол Улсын нутаг дэвсгэрт замын хөдөлгөөний нэгдсэн журам тогтооход оршдог.

Жолооны дүрмийн шалгалтыг Билгүүн Тулга авто сургуультай хамтран хүргэж байна. 


 

0/20
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
1
Аль нь “Чиглэлийн тээврийн хэрэгсэл”-д хамаарагдах вэ?
МУ-ын ЗХД-ийн 1.4-т тогтоосон буудал бүхий чиглэлийн дагуу хүн тээвэрлэх зориулалтаар нийтийн үйлчилгээнд ашиглагдаж байгаа тээврийн хэрэгслийг "Чиглэлийн тээврийн хэрэгсэл" гэж заасан.Хариу: 2
1. Автобус
2. Тогтоосон буудал бүхий чиглэлийн дагуу хүн тээвэрлэх зориулалтаар нийтийн үйлчилгээнд ашиглагдаж байгаа тээврийн хэрэгсэл
3. Зорчигч тээвэрлэж яваа тээврийн хэрэгсэл
2
Та энэ тохиолдолд:
МУ-ын ЗХД-ийн 2.7.е-д зааснаар жолооч хөвөөгөөр явахыг хориглоно гэж заасны дагуу ачааны автомашиныг уулзварт орж эгнээ чөлөөтэй болсны дараа хөдөлгөөнөө үргэлжлүүлнэ. Хариу:2
1. Баруун гар талаар нь хөвөөгөөр явж тойрон гарна
2. Ачааны автомашиныг уулзварт орж эгнээ чөлөөтэй болсны дараа хөдөлгөөнөө үргэлжлүүлнэ
3. Дээрх хоёр тохиолдлыг зөвшөөрнө
3
Тэмдэг юуг анхааруулах вэ?
"Хажуугийн салхитай" 1.24 тэмдэг нь хажуугийн хүчтэй салхитай замын хэсгийг анхааруулна. Хариу - 1
1. Хажуугийн хүчтэй салхитай замын хэсгийг
2. Шороо, чулуу нурж болзошгүй замын хэсэг байгааг
4
Тэмдэг ямар утгатай вэ?
"Сөрөг хөдөлгөөнд зам тавьж өгнө" 3.6 тэмдэг нь өөдөөс яваа тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд саад болохоор байвал замын нарийссан хэсэгт орохыг хориглоно. Хариу - 1
1. Өөдөөс яваа тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд саад болохоор байвал замын нарийссан хэсэгт орохыг хориглоно
2. Уулзвараар чигээрээ нэвтрэхийг хориглоно
5
Та баруун гар тийш эргэх бол:
"Эгнээнээс явах хөдөлгөөний чиг" 5.10.а тэмдэг нь хөдөлгөөний тухайн чиг дэх эгнээний тоог мэдээлэх бөгөөд эгнээ тус бүрээс уг уулзвараар нэвтрэх зөвшөөрсөн чигийг заана. Иймд зөвхөн баруун гар талын эгнээнээс баруун гар тийш эргэнэ. Хариу - 1
1. Зөвхөн баруун гар талын эгнээнээс эргэнэ
2. Тухайн чигйин зүүн гар талын эгнээгээс баруун гар тийш эргэхийг зөвшөөрнө
3. Дээрх хоёуланг зөвшөөрнө
6
Тэмдгийн хүчинтэй байх хугацаа:
"Үйлчлэх хугацаа" 6.5.б тэмдэг нь тухайн тэмдэг ажлын өдөр хүчинтэй байхыг заана. Хариу - 2
1. Бямба, ням гараг буюу баяр амралтын өдөр
2. Зөвхөн ажлын өдөр
3. Бүх өдөр
7
Аль тээврийн хэрэгслийн жолооч зөрчил гаргаж байна вэ?
7.10 тэмдэглэлийг МУ-ын ЗХД-ийн 1 дүгээр хавсралтын 25-д зааснаар зөвхөн тасархай шугамтай талаас нь давахыг зөвшөөрнө. Харин гүйцэж түрүүлэх буюу тойрон гарах үйлдэл хийж дуусгах үедээ үргэлжилсэн шугамтай талаас нь давахыг хориглохгүй. Иймд А автомашин зөрчил гаргаж байна.Хариу: 1
1. Зөвхөн А
2. Зөвхөн Б
3. Хоёул
8
Аль чигт явахыг зөвшөөрөх вэ?
МУ-ын ЗХД-ийн 5.9.в-д зааснаар зохицуулагч дохиураа урагш заасан байвал өвөр талаас нь яваа тээврийн хэрэгсэл зөвхөн баруун гар тийш эргэхийг зөвшөөрнө.Хариу: 1
1. Зөвхөн А
2. Зөвхөн А, Б
3. Бүх чигт
9
Аль эгнээнээс тойрох хөдөлгөөнтэй уулзварт орохыг зөвшөөрөх вэ?
МУ-ын ЗХД-ийн 7.9-д зааснаар уулзвар, гарцаар нэвтрэх хөдөлгөөн нь зөвхөн нэг чигт зөвшөөрөгдсөнөөс бусад тохиолдолд жолооч баруун гар тийш эргэхийн өмнө хамгийн баруун, зүүн гар тийш буюу буцаж эргэхийн өмнө хөдөлгөөний тухайн чигийн хамгийн зүүн гар талын захад байр эзэлсэн байвал зохино. Иймд тухайн уулзварын хөдөлгөөн нь нэг чигт зохион байгуулагдсан тул тухайн чигийн аль ч эгнээнээс уулзварт орохыг зөвшөөрнө. Хариу: 2
1. Зөвхөн баруун гар талын эгнээнээс
2. Баруун буюу тухайн чигийн зүүн гар талын эгнээнээс
10
Зорчих хэсгийн зүүн гар талд түр зогсох бол эргэх чиг заадаг анхааруулах дохио өгөх шаардлагатай юу?
МУ-ын ЗХД-ийн 7.1-д зааснаар жолооч чиг өөрчлөхийн өмнө тэр чигт явахаа анхааруулсан дохиог эргэх чиг заадаг гэрлээр, хэрэв тэр нь ажиллахгүй буюу байхгүй бол гараар өгнө. Хариу: 1
1. Тийм
2. Үгүй
11
Та уулзвараар зүүн гар тийш эргэх бол эргэх чиг заадаг анхааруулах дохиог хэдийд өгөх вэ?
МУ-ын ЗХД-ийн 7.3-д зааснаар эргэх чиг заадаг анхааруулах дохиог тодорхой үйлдэл хийхийн өмнө өгнө. Хариу: 1
1. Үйлдэл хийхийн өмнө
2. Эхний зорчих хэсгийг нэвтэрсний дараа
3. Өөрийн мэдрэмжээр
12
Шалтгаангүйгээр хэт удаан явахыг зөвшөөрөх үү?
МУ-ын ЗХД-ийн 9.4.в-д зааснаар жолооч шалтгаангүйгээр хэт удаан явж бусдын хөдөлгөөнийг саатуулахыг хориглоно. Хариу: 2
1. Зөвшөөрнө
2. Бусад тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг саатуулах бол хориглоно
3. Хориглоно
13
Зурагт үзүүлснээр замын аль хэсэгт тэмдэглэл давж тээврийн хэрэгслээ зогсоохыг зөвшөөрөх вэ?
МУ-ын ЗХД-ийн 11.1-д зааснаар жолооч тээврийн хэрэгслийг замын баруун гар талд зорчих хэсгийн хашлаганд шахаж, хашлагагүй замд зорчих хэсгийг чөлөөлж зогсооно. Иймд замын Б хэсэгт зогсохыг зөвшөөрнө. Хариу: 1
1. Зөвхөн Б
2. Хоёуланд нь зөвшөөрнө
3. Хоёуланд нь хориглоно
14
Та зүүн гар тийш эргэхдээ:
МУ-ын ЗХД-ийн 5.3-д зааснаар уулзварт хөдөлгөөний дарааллыг гэрлэн дохиогоор зохицуулж байгаа бол дарааллын тэмдгийн заалтыг мөрдөхгүй. МУ-ын ЗХД-ийн 12.4-т зааснаар жолооч ногоон гэрлээр зүүн гар тийш эргэхдээ уулзварт ороод, өөдөөс чигээрээ яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө. МУ-ын ЗХД-ийн 2.4-т зааснаар шар өнгийн тусгай гэрэл дохио нь давуу эрх олгохгүй. Иймд автобусанд зам тавьж өгнө. Хариу - 3
1. Уулзварыг түрүүлж нэвтэрнэ
2. Шар өнгийн тусгай гэрэл дохио асаасан ачааны автомашинд зам тавьж өгнө
3. Зөвхөн автобусанд зам тавьж өгнө
15
Шар гэрэл дохио анивчиж байгаа тохиолдолд та чигээрээ явахдаа аль автомашинд зам тавьж өгөх вэ?
МУ-ын ЗХД-ийн 5.6.в -д зааснаар анивчсан шар гэрэл дохио нь хөдөлгөөнийг зөвшөөрөх бөгөөд тухайн уулзвар буюу явган хүний гарц зохицуулгагүй болсныг мэдээлж болгоомжтой явахыг анхааруулна. МУ-ын ЗХД-ийн 12.9-д зааснаар гол ба туслах замын уулзварт туслах замаар яваа жолооч гол замаар яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө. Дээрх заалтуудын дагуу та түрүүлж нэвтэрнэ. Хариу - 1
1. Түрүүлж нэвтэрнэ
2. Ачааны автомашинд
3. Автобусанд
16
Та буцаж эргэхдээ аль тээврийн хэрэгсэлд зам тавьж өгөх вэ?
МУ-ын ЗХД-ийн 12.9-д зааснаар гол ба туслах замын уулзварт туслах замаар яваа жолооч гол замаар яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө. Хариу - 3
1. Зөвхөн ачааны автомашинд
2. Зөвхөн суудлын автомашинд
3. Түрүүлж нэвтэрнэ
17
Суурин газрын гаднах замд гүйцэж түрүүлэхдээ өдрийн цагт анхааруулах дохиог хэрхэн өгөх вэ?
МУ-ын ЗХД-ийн 6.1.б-д зааснаар дуут дохиог суурин газрын гаднах замд гүйцэж түрүүлэхийн тулд бусад жолоочид анхааруулах зорилгоор хэрэглэж болно. МУ-ын ЗХД-ийн 15.7-д зааснаар гэрэл шилжүүлэх дохиог өгөхдөө өдрийн цагт хол, ойрын гэрлийг асааж, унтраах байдлаар үйлдэнэ. Хариу - 3
1. Зөвхөн дуут дохио өгнө
2. Зөвхөн хол, ойрын гэрлийг асааж унтраах байдлаар
3. Дээрх бүгд
18
Механикжсан тээврийн хэрэгслийг чирч хөдөлгөөнд оролцохдоо:
МУ-ын ЗХД-ийн 20.1-д механикжсан тээврийн хэрэгслийг чирч хөдөлгөөнд оролцохдоо ойрын гэрлийг асаана гэж заасан. Хариу - 1
1. Ойрын гэрэл асаана
2. Холын гэрэл асаана
19
Эргэх үйлдэл хийх үед хойт хөтлөгчтэй автомашины хойд тэнхлэгт шарвалт үүсвэл жолооч ямар арга хэмжээ авах вэ?
Эргэх үйлдэл хийх үед хойд хөтлөгчтэй автомашины хойд тэнхлэгт шарвалт үүсвэл жолооч түлш өгөлтийг багасгаж, жолооны хүрдийг шарвасан тал руу эргүүлнэ. Хариу - 3
1. Түлш өгөлтийг нэмж, жолооны хүрдийг тэгшилнэ
2. Тоормосны дөрөөн дээр гишгэж, жолооны хүрдийг шарвасан тал руу эргүүлнэ
3. Түлш өгөлтийг багасгаж, жолооны хүрдийг шарвасан тал руу эргүүлнэ
20
Автомашины нэг тэнхлэгт өөр марк хээтэй дугуй тавьж ашиглахыг зөвшөөрөх үү?
МУ-ын ЗХД-ийн 2 дугаар хавсралтын 3.5-д зааснаар автомашины нэг тэнхлэгт өөр марк, хээтэй дугуй тавьсан бол ашиглахыг хориглоно. Хариу: 3
1. Аль ч тэнхлэгт зөвшөөрнө
2. Зөвхөн хойд тэнхлэгт зөвшөөрнө
3. Хориглоно

Түр хүлээнэ үү...